x

АТГ-аас нийтийн эзэмшлийн зам талбайн төлбөртэй зогсоолын эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх зөвлөмж хүргүүлэв

Авлигатай тэмцэх газраас нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол ажиллуулахтай холбоотой дүрэм, журамд хяналт хийж, эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх шаардлагатай талаар Зөвлөмж хүргүүллээ.

АТГ-ын мэдээлснээр, одоогийн мөрдөж буй "Нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол ажиллуулах журам" нь НИТХ-аас батлагдсан байдаг. Гэвч Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/840 дугаар захирамжаар "Нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийн зогсоол ашигласны төлбөр авах үйл ажиллагааны журам" батлагдсан нь давхардсан зохицуулалт үүсгэж, хуульд нийцэхгүй байдал бий болгожээ.

АТГ-аас эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгож, хуульд нийцүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг авахыг зөвлөсөн байна:

  • Журмын зүйл, заалтуудыг Авто замын тухай хууль, Нийслэлийн түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуультай нийцүүлэх
  • Төлбөртэй зогсоолын үйл ажиллагааг иргэдэд ойлгомжтой байдлаар журамлах
  • Шинэ журмыг хуулийн хүрээнд шинэчлэн баталж, хуучирсан зохицуулалтыг хүчингүй болгох
  • Хяналт тавих чиг үүргийн давхардлыг арилгах
  • Үйлчилгээний төлбөрийг эдийн засгийн үзүүлэлт, хүн амын амьжиргааны түвшин, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан тогтоох
  • Төлбөртэй зогсоолын үйл ажиллагааг хариуцах аж ахуйн нэгжүүдийг нээлттэй сонгон шалгаруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх

АТГ-аас энэхүү зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн бөгөөд нийтийн эзэмшлийн зам талбайн төлбөртэй зогсоолын үйл ажиллагааг иргэдэд илүү ойлгомжтой, шударга зохицуулалттай болгох шаардлагатайг онцолжээ.

Эх сурвалж: Авлигатай тэмцэх газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top