x

Монгол, Бахрайны шадар сайд нар хамтын ажиллагааны талаар хэлэлцэв

Хөрөнгө оруулалтын боломжууд, хамтын ажиллагааны чиглэл

Уулзалтын үеэр Монгол Улсад эрчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулах боломжуудыг судлах, соёлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, мөн Бахрайны хаант улсын амины орон сууцны хөгжүүлсэн менежмент, гадаадын хөрөнгө оруулалт татах сайн туршлагыг нэвтрүүлэх талаар хэлэлцэв.

Шадар сайд Т.Доржханд уулзалтын үеэр:

“Монгол Улс өргөн уудам газар нутагтай, эрдэс баялгийн арвин нөөцтэй. Дэлхийн хоёр дахь том эдийн засагтай хамгийн ойр оршдог бөгөөд гадаадын хөрөнгө оруулалтад нээлттэй ханддаг улс. Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират зэрэг булангийн орнууд Монгол Улсад хөрөнгө оруулах, ялангуяа эрчим хүчний салбарт сонирхолтой байна. Монгол Улсын хувьд Бахрайны хаант улстай эрчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуй, соёлын салбарт хамтран ажиллахаар зорьж байна” гэж мэдэгдлээ.

Бахрайны талын байр суурь

Бахрайны Хаант Улсын Шадар сайд Шейх Халид бин Абдулла Аль Халифа Монгол Улсын Шадар сайдын айлчлалыг талархан хүлээн авч, тус улс гадаадын хөрөнгө оруулалтыг амжилттай татсан туршлагаасаа хуваалцахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Тэрбээр тээвэр ложистик, уул уурхай, хөдөө аж ахуй, эрчим хүч болон мэдээллийн төв байгуулах чиглэлээр хамтран ажиллах боломжтойг дурдсан бөгөөд

“Монгол Улс БНХАУ-д сэргээгдэх эрчим хүч экспортлох боломжтой болсныг Арабын орнуудын Засгийн газар онцгойлон анхаарч, энэ чиглэлд хамтран ажиллахад бэлэн байна” гэж онцоллоо.

Өндөр түвшний уулзалтууд

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд Бахрайны Хаант Улсын Ханхүү бөгөөд Эрчим хүч, байгалийн нөөцийн дээд хорооны дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, Хааны харуулын хүчний командлагч Шейх Нассер бин Хамад Аль Халифатай уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл Бахрайны хаант улсын хөрөнгө оруулалтын сайн туршлагыг судалж, хэрэгжүүлэхээр ажиллаж буйг ЗГХМОНХГ-аас мэдээллээ.

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top