x

Х.Булгантуяа: Иргэд, олон нийтийн зүгээс парламентад итгэх итгэл нэмэгдсэн

Улсын Их Хурлын намрын чуулганаар батлагдсан хуулиуд болон онцлох ажлын талаар Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяагаас тодрууллаа.

-Улсын Их Хурлын намрын чуулганыг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Намрын чуулган ажил хэрэгч болж өндөрлөлөө. Өнгөрсөн хугацаанд бие даасан 8 хуулийг баталж, 29 хуульд өөрчлөлт оруулж, олон улсын гэрээ, конвенц, хэлэлцээр соёрхон баталлаа. Нийт 52 хууль, 57 тогтоолыг хэлэлцэн баталсан байна. Төсвийн төслийг гурван удаа хэлэлцэж, анх удаа алдагдалгүй төсөв баталж чадлаа. Иргэдэд 126 гишүүнтэй, олон намын төлөөлөл хэрхэн яаж ажиллах нь сонин байсан болов уу. Магадгүй шүүмжлэлтэй нүдээр харсан байх.

Төсөв батлахаас гадна гацаанд орж, хөдөлгөж чадахгүй байсан олон том мега төслүүдийг урагшлуулах шийдвэрийг санал нэгтэйгээр гаргаж чадлаа. Өмнө нь улстөржилтөөс болоод зөвшилцөлд хүрч чадахгүй байсан гэж хэлж болно. Хөгжлийн томоохон төслүүдээ хөдөлгөж, эдийн засгаа тэлэх чухал үе тохиож байна. Үүгээрээ 126 гишүүнтэй шинэ парламент улс төржилтөөс ангид байхаа харуулж чадлаа. Мэдээж цаг үе нь зөв таарлаа. Ерөнхий сайдын хувьд хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. Эдгээр төслүүдийг эхлүүлэхэд өмнөх Засгийн газрын үед хийсэн яриа хэлэлцээр, бэлтгэл ажлууд сайн хангагдсан байна. Тиймээс УИХ-аар хэлэлцэн батлахад дэмжлэг сайтай байлаа.

-УИХ ирэх дөрвөн жилийн стратеги төлөвлөгөөгөө баталсан. Энэхүү стратеги төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар та ажилласан. УИХ-ын 2020-2024 оны стратеги төлөвлөгөөнөөс хэрхэн ялгарах бол?

-Байгууллага бүр тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэх хөгжлийн төлөвлөгөө боловсруулдаг. Парламент ч мөн ялгаагүй. 1992 онд Монгол Улсын Үндсэн хууль батлагдсанаас хойш 2019 онд тус хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. УИХ 2020-2024 онд стратеги төлөвлөгөөгөө батлан хэрэгжүүлсэн. Тэр үед иргэд, олон нийтийн зүгээс парламентын үйл ажиллагаанд ямар үнэлэлт дүгнэлт өгч байна, юуг илүү сайжруулах хэрэгцээ шаардлага байна гэдэг дээр судалгаа хийж түүнийгээ үндэслээд D-Parliament цахим платфорыг хөгжүүлсэн. Үндсэн хуулийн нэмэлтээр парламентын хяналт, шалгалтыг сайжруулж олон сонсголыг амжилттай зохион байгуулсан.

Иргэд, олон нийтийн зүгээс социологийн судалгаагаар парламентад итгэх итгэл нэмэгдсэн гэж гарсан. Нөгөө талдаа парламентыг илүү нээлттэй болгож, хууль, эрх зүйн механизмуудыг илүү сайжруулах, УИХ-аас баталсан хуулиуд төрд илүү их эрх мэдэл олгосон, төрийг данхайлгасан, бүтцийг нэмэгдүүлсэн хуулиуд гарч байна гэсэн шүүмжлэл иргэдээс ирэх болсон. Хууль иргэд, олон нийтэд үйлчлэхгүй байна гэж үзэж буйгаа илэрхийлсэн. Энэ удаагийн стратеги төлөвлөгөөнд УИХ хүний эрхийг боомилсон, зөрчил үүсгэсэн хуулиудыг хэлэлцэхгүй, батлахгүй байхаар тусгасан. УИХ-ын даргын захирамжаар болон Байнгын хороодоос байгуулагдсан ажлын хэсгүүд үүнд хяналт тавьж ажиллана.

Улсын Их Хурал хяналт шалгалт хийх газартай болсон. Зөвхөн хууль батлаад өнгөрдөг биш баталсан хуулийнхаа хэрэгжилтэд хяналт тавьдаг эрх зүйн орчныг бий болголоо. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатараар ахлуулсан ажлын хэсэг Хууль тогтоомжийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ. УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан 60 гаруй ажлын хэсэг өдгөө хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиудыг хүний эрхийн хувьд дэвшилтэт болгох чиглэлээр ажиллаж байна.

Олон салбарын төлөөлөл болсон гишүүд салбарынхаа хуулиуд дээр түлхүү ажиллаж байна. Зарим нь батлагдсан хуулиудын хэрэгжилтэд хяналт тавьж байна. Жишээ нь Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилттэй танилцах, бүх шатны сургуулийн багшийн хомсдолыг бууруулах, үнэлэмжийг дээшлүүлэх болон төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Галбадрах ахлан ажиллаж байна. Мөн УИХ-аар батлагдсан төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй ажлын хэсгийг М.Мандхай гишүүн ахлан “Шинэ хоршоо”, “Цагаан алт” зэрэг хөтөлбөрүүдийн үр нөлөөг дээшлүүлэх чиглэлээр ажиллаж байна. Улсын Их Хурал зүгээр л хууль батлаад өнгөрөх биш араас нь хяналт тавьж ажиллах төлөвлөгөөг бид боловсруулсан.

-Хууль тогтоомж цаг үетэйгээ нийцсэн, хүн төвтэй байхыг чухалчилж байна. Энэ талаар тодруулбал?

-Ес дэх удаагийн парламент Стратеги төлөвлөгөө, “Гурван төгөлдөршил”-ийн нэг үндсэн чиглэлийг хүн төвтэй байхад чиглүүлж байна. Улсын Их Хурлаас олон хууль тогтоомж батлагдан гарч байгаа ч зарим талаараа цаг үеийнхээ хэрэгцээ шаардлагад нийцэхгүй байна.

Банк, санхүү, эдийн засагтай холбоотой хуулиуд гэхэд 1990-ээд онд батлагдсан, зарим зүйл, заалтуудад нэмэлт, өөрчлөлтүүд хийгээд явж байна. Суурь үзэл баримтлалын хувьд 30 гаруй жил болчихсон. Одоо үед тэрхүү үзэл баримтлалаар нийгэм, эдийн засгийг чиглүүлж явахад хэцүү болж. Тиймээс эдгээр хуулиудыг зайлшгүй шинэчлэх шаардлагатай. Цаг үеэ мэдэрч, хөл нийлүүлэх, шаардлагатай тохиолдолд өөрчлөлт шинэчлэлийг хугацаа алдалгүй хийх хэрэгтэй. Хоёр жилийн дараа, таван жилийн дараа ийм асуудал үүсэх нь гэдгийг харж, тооцоолж дэмжих хөшүүргүүдийг хийдэг байх ёстой. Дийлэнх хуулиудад байгууллагын эрх, бүтцийг голчилсон байна. Иргэдийг бухимдуулж байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тусгаагүйгээс маргаан дагуулж байна. Хүний эрх, эрх чөлөөг хэрхэн хангах талаар зохицуулалт байхгүй. Хуулиас давсан журмууд их байна.

УИХ ирэх хаврын чуулганаар хүн төвтэй, цаг үеийн шаардлагад нийцсэн, иж бүрэн зохицуулалттай, ойлгомжтой хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр Ажлын хэсгүүдээс боловсруулсан санал дүгнэлт, хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.

УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (66.181.191.165)
    Төр засагт ард түмэн итгэх итгэл байхгүй болсон !!! Түмний дунд ордоггүй чи яаж мэдэххэвдээ !!!яагаад гэдгийн учрыг түргэн олох нь та нарт хэрэгтэй шүү !!
    2025 оны 02 сарын 26 | Хариулах
  • Зочин (66.181.191.165)
    Битгий худлаа ярь !!!
    2025 оны 02 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.21.111.170)
    Энэ хүүхэн худлаа мэдээлэл түгээж, өөрсдийнхөө арьсыг хамгаалж байна. Иргэдийн итгэл монголын төр, засагт улам алдарч байгаа шүү. Та бүхэн 2025 оны төсвийг батлах гэж яаж мэдэн будилав, төрд ажаиллах хүмүүсийн томилогоог яаж завааруулж байна БАТЗАНДАН, ЭРДЭНЭ, ОДБАЯР-ын томилгоо гээд жагсаавал мөн ч урт юм болно. Захаас ганц нэгийг дурьпахад ийм байна. Танай 126-гаас дийлэнх нь муу ажиллаж байгаа
    2025 оны 02 сарын 25 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top