x

АНУ Европын авто машинд 25 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гарагт Европын авто машин болон бусад бараа бүтээгдэхүүнд 25 хувийн импортын татвар ногдуулахаар болсон тухайгаа мэдэгдэв.

Засгийн газрын анхны хуралдааны үеэр тэрбээр “Бид шийдвэрээ гаргасан. Энэ талаар удахгүй мэдэгдэл хийнэ. Татварын хувь хэмжээ ерөнхийдөө 25 хувь байх бөгөөд авто машин болон бусад бүх бараанд хамаарна” гэж сэтгүүлчдэд хэлжээ.

Мөн тэрээр Европыг АНУ-ыг ашиглаж ирсэн хэмээн буруутгаж, “Тэд бидний машиныг худалдан авдаггүй. Манай фермерүүдийн бүтээгдэхүүнийг ч бараг худалдаж авдаггүй. Харин бид тэднээс бүх барааг нь худалдаж авдаг” гэж мэдэгджээ.

Түүнчлэн Европын Холбоог (ЕХ) АНУ-ыг хууран мэхлэхийн тулд байгуулсан гэж мэдэгдсэн байна. ЕХ одоогоор АНУ-ын авто машины импортод 10 хувийн татвар ногдуулж байгаа нь Америкийн тогтоосон 2.5 хувийн татвараас дөрөв дахин их байгаа аж.

Европын Холбоо АНУ-ын шийдвэрт хариу арга хэмжээ авна

ЕХ-ны гүйцэтгэх засаглалын байгууллага болох Европын Комисс АНУ-ын шинэ татварын бодлогын эсрэг хариу арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн байна.

Мэдэгдэлд "ЕХ бол дэлхийн хамгийн том чөлөөт зах зээл бөгөөд АНУ-д ашиг тусаа өгсөөр ирсэн" гэж онцолжээ. Мөн ЕХ-ны нэгдсэн зах зээл нь худалдааг хөнгөвчилж, АНУ-ын экспортлогчдын зардлыг бууруулж, 27 орны стандарт, зохицуулалтыг уялдуулсан гэж дурдсан байна.

Европын Комиссын хэвлэлийн төлөөлөгч "ЕХ чөлөөт, шударга худалдаанд учирч буй үндэслэлгүй саад тотгоруудын эсрэг хатуу хариу арга хэмжээ авах болно" хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top