x

АНУ-Хятадын худалдааны маргаан хурцдаж, Хятад улс "дайнд бэлэн" гэдгээ мэдэгдэв

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Хятадын бүх бараанд нэмэлт татвар ногдуулсны дараа Бээжин хариу арга хэмжээ авч, Америкийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд 10-15 хувийн татвар тогтоолоо. Үүнтэй холбоотойгоор Хятадын эрх баригчид “ямар ч хэлбэрийн дайнд” бэлэн гэдгээ анхааруулан мэдэгдсэн байна.

Хятадын Гадаад хэргийн яамнаас мягмар гарагт хийсэн мэдэгдэлд “Хэрэв АНУ-ын хүсэж байгаа зүйл нь дайн юм бол бид эцсээ хүртэл тэмцэхэд бэлэн байна” хэмээн онцолжээ. Энэ нь Д.Трамп Ерөнхийлөгч болсноос хойш Бээжингээс хийсэн хамгийн хатуу байр суурьтай мэдэгдэлд тооцогдож байна.

Лхагва гарагт Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян батлан хамгаалахын зардлаа дахин 7.2 хувиар нэмэгдүүлэх талаар зарлаж, дэлхий даяар 100 жилд үзэгдээгүй өөрчлөлтүүд өрнөж буйг онцолсон байна. 2023 онд мөн энэ хувь хэмжээгээр өссөн бөгөөд шинжээчид энэ жилийн өсөлтийг урьдчилан таамаглаж байжээ.

АНУ-Хятадын харилцаа олон улсын анхаарлын төвд байсаар байна. АНУ-д суугаа Хятадын ЭСЯ-ны мэдээлснээр, АНУ-ын тал фентанил гэх хар тамхины нийлүүлэлтэд Хятадыг буруутгаж буй нь "Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан татварыг зөвтгөх шалтаг" хэмээн үзэж байна. Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч “Айлган сүрдүүлэхээс бид айхгүй, дарамт шахалт бол Хятадтай харилцах зөв арга биш” гэж мэдэгджээ.

Хятад улс дэлхийн хоёр дахь том батлан хамгаалахын төсөвтэй бөгөөд энэ онд 245 тэрбум ам.доллар зарцуулах юм. Гэхдээ шинжээчдийн үзэж буйгаар, тус улс цэргийн зардлаа бага мэдээлдэг гэж үздэг аж.

АНУ, Хятадын хооронд худалдааны маргаан даамжирч, хоёр улсын харилцаа улам хурцдаж буй энэ үед Трамп, Ши Жиньпин нар дахин утсаар ярихаар тохирсон гэх мэдээлэл гарсан ч одоогоор тэд холбогдоогүй байна.

Эх сурвалж: BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top