x

Германы ирээдүйн канцлер: Фридрих Мерцийн тухай 7 баримт

Германы бундестагийн ээлжит бус сонгуульд Христийн Ардчилсан Холбоо (ХАХ) болон Христийн Нийгмийн Холбоо (ХНХ) эвслийн лидер Фридрих Мерц ялалт байгуулж, тэрээр дөрөвдүгээр сарын 20-нд Засгийн газраа байгуулахаар төлөвлөж байна. Германы ирээдүйн шинэ канцлерийн талаар дараах 7 баримтыг танилцуулж байна.

1. Алдар нэртэй биш лидер

  • 69 настай Фридрих Мерц ХАХН-д 44 жил зүтгэсэн ч Засгийн газрын бүрэлдэхүүнд орж байгаагүй. Тэрээр Ангела Меркелийн үед удаан хугацаанд улс төрийн сүүдэрт байжээ.
  • Тэрээр намын удирдлагад гарах гэж хэд хэдэн удаа оролдсон бөгөөд 2022 онд ХАХ-ын дарга болж чадсан.
  • Зарим шүүмжлэгчид түүнийг гомдомтгой, сэтгэлийн хөөрөлтэй гэж үздэг.

2. Шилтгээнд өссөн ч өөрийгөө дунд ангиас гаралтай гэж үздэг

  • Түүнийг "Германы Дональд Трамп" гэж нэрлэх нь элбэг. Учир нь тэр баян, популист үг хэллэгтэй.
  • Тэрээр хуульч мэргэжилтэй бөгөөд Саарбрюккен хотын шүүхэд ажиллаж байсан ч хожим олон улсын томоохон компанид ажилласан.
  • 2018 онд хувийн онгоц худалдаж авсан нь олны анхаарал татсан.

3. Украиныг дэмждэг, сөргөлдөөнийг хүчээр шийдэхийг дэмждэг

  • Канцлер Олаф Шольцыг Украинд зэвсэг нийлүүлэхдээ удаашралтай байна гэж шүүмжилж ирсэн.
  • Украинд алсын тусгалтай Taurus пуужинг нийлүүлж, Оросын нутаг дэвсгэрт цохилт өгөхийг дэмждэг.
  • Хэрэв канцлер болвол Германд цэргийн алба хаалтыг заавал болгохоо илэрхийлсэн.

4. Америкийн BlackRock компанитай холбоотой

  • 2016-2020 онд BlackRock компанийн Германы салбарын хяналтын зөвлөлийг даргалж байсан.
  • Тус компани нь Украины өрийн зохицуулалтад оролцдог бөгөөд татварын залилангийн хэрэгт холбогдож байжээ.

5. Цагаачлалын бодлогыг чангатгахыг дэмждэг

  • Украины дүрвэгчдийн тэтгэмжийг бууруулж, ажил эрхлэхийг шаардана.
  • Хууль бус цагаачлалын эсрэг хатуу арга хэмжээ авах бодолтой.
  • Гэхдээ өндөр мэргэжлийн гадны ажилчдыг дэмжих сонирхолтой.

6. Уур амьсгалын өөрчлөлтийн бодлогыг шинэчлэхийг зорьж байна

  • Нүүрс хүчлийн хийн татварыг нэмэгдүүлэх бодлого баримталдаг.
  • Атомын цахилгаан станцуудыг сэргээн ажиллуулахыг дэмждэг.
  • Дизель, бензин хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн хоригийг эсэргүүцдэг.

7. "Өрийн тормоз"-ыг хэвээр үлдээхийг дэмжинэ

  • Төрийн төсвийн алдагдлыг ДНБ-ний 0.35%-иас хэтрүүлэхгүй байхыг дэмждэг.
  • Нэмүү өртгийн болон аж ахуйн татварыг бууруулахыг зорьж байна.
  • Эдийн засгийн хямралаас гарах гол арга нь нийгмийн тэтгэмжийг бууруулах гэж үздэг.

Эх сурвалж: Iz.ru, Global Look Press/Michael Kappeler

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top