x

Монгол Улсын Их Хурал, ОУПХ хамтран хүний эрхийн асуудлаар цахим уулзалт зохион байгууллаа

Хүний эрхийн төлөв байдлын үнэлгээний талаарх Монгол Улсын Их Хурал (УИХ) болон Олон улсын парламентын холбоо (ОУПХ)-ны хамтарсан цахим уулзалт-хэлэлцүүлэг гуравдугаар сарын 20-нд зохион байгуулагдав. Энэ хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн, ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн тусгай хорооны дэд ерөнхийлөгч О.Номинчимэг нар чиглүүлэн удирдсан байна.

Хэлэлцүүлгийн гол зорилго нь хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг (UPR)-ийн хүрээнд УИХ-ын оролцоо, хэрэгжүүлж буй зөвлөмжүүдийн явц, тэдгээрийг хууль тогтоомж, бодлогын түвшинд тусгах асуудлыг хэлэлцэхэд чиглэжээ.

Д.Цогтбаатар нээж хэлсэн үгэндээ Монгол Улс хүний эрхийг Үндсэн хуульдаа тэргүүнд эрэмбэлэн тусгасан бөгөөд түүний хэрэгжилтийг олон улсын хамтын ажиллагаагаар хэмжих боломжтой гэдгийг онцолсон. Мөн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд манлайлал үзүүлж байгааг дурдав. Тэрбээр мөн УИХ-ын гишүүн О.Номинчимэг 2024 оны Женевт болсон ОУПХ-ны 149 дүгээр чуулга уулзалтаар тус хорооны гишүүнээр сонгогдсон явдалд баяр хүргэсэн юм.

ОУПХ-ны Хүний эрхийн хөтөлбөрийн менежер Рожиер Хуйзенга хэлэлцүүлгийг нээж үг хэлэхдээ Монгол Улсын Их Хуралтай хамтран ажиллаж буйд талархал илэрхийлж, хүний эрх, жендэрийн тэгш байдлыг дээдлэх стратеги 2024-2028 оны төлөвлөгөөг баталсан явдалд амжилт хүслээ. Мөн Монгол Улс 4 дэх удаагаа хүний эрхийн төлөв байдлын тайлангаа хүргүүлэхээр зэхэж байгааг онцолж, парламентын оролцоо энэхүү UPR үйл явцад чухал үүрэгтэй болохыг тэмдэглэсэн.

Хэлэлцүүлгийн үеэр:

  • UPR механизмыг танилцуулсан илтгэл тавигдаж, түүний ач холбогдол, үе шатууд, парламентын оролцооны боломжийг дэлгэрэнгүй тайлбарлав.
  • Парламент нь хууль тогтоох, төсөв батлах, хэрэгжилт хянах үүргийнхээ хүрээнд хүний эрхийн хэрэгжилтэд бодит нөлөө үзүүлдэг болохыг онцлов.
  • Зарим улс оронд хүний эрхийн тайланг эхлээд парламентдаа хэлэлцүүлдэг туршлагыг жишээ болгон дурдсан.
  • Монгол Улсын UPR үйл явц дахь ахиц дэвшил, хэрэгжүүлж буй зөвлөмжүүд, хууль эрх зүйн орчны шинэчлэлийг танилцуулав.

Цахим уулзалт нь Монгол Улсын хүний эрхийг хангах, парламентын оролцоог нэмэгдүүлэх, олон улсын туршлагыг хуваалцах, цаашдын үйл ажиллагааг тодорхойлох чухал алхам боллоо.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top