x

Кэмбрижийн их сургуулийн Ухаалаг дэд бүтэц, барилгын төв, “Кавендиш” лабораторитой танилцав

Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлал хийж буй УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өчигдөр Кэмбриж хотод ажиллав.

УИХ-ын дарга энэ үеэр Кэмбрижийн их сургуулийн Ухаалаг дэд бүтэц, барилгын төвийн захирал, профессор Брайн Шейлтэй уулзлаа. Профессор Брайн Шейлийн судалгаа газрын доорх барилгын үр ашиг, аюулгүй байдал, шинэ технологийг хөгжүүлэхэд чиглэдэг.

Уулзалтын үеэр боловсролын салбарын хамтын ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, цаашид хамтран хэрэгжүүлэх боломжтой ажлын талаар санал солилцлоо. УИХ-ын даргын зочилсон “Кавендиш” лабораторид монгол иргэн Т.Ганбаатар байгалийн ухаан, инженерчлэлийн чиглэлээр докторын дараах судлаачаар ажиллаж байна. Тэрбээр бага тунд ажиллаж чадах хор хөнөөлгүй рентген, гамма туяаны бүртгэгч төхөөрөмж хөгжүүлэх судалгааг Кэмбрижийн их сургуульд хийж байгаа юм. Түүний тогтвортой байдлын судалгааны үр дүн нь дэлхийн рекордыг хоёр удаа шинэчлэн тогтоож, тус сургуульд урилгаар ажиллаж эхэлжээ. Аливаа улс орон шинжлэх ухаанчаар хөгжих, эрдэмтэн судлаачдынхаа бүтээлийг дэмжих, судалгааг нь бодлого шийдвэртээ ашиглахын чухлыг уулзалтын үеэр онцоллоо.

Мөн, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Кембрижийн их сургуулийн Судалгааны асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч Жон Астонтой уулзав. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Монгол Улс уул уурхай, аж үйлдвэр, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх бодлого баримталж буйг тодотгоод, эдгээр чиглэлээр Кембрижийн их сургуультай олон судалгаа хийж, хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.

Кембрижийн их сургуулийн Судалгааны асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч Жон Астон хоёр талын олон жилийн хамтын ажиллагааг өргөжүүлж, байгалийн шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах нь чухлыг тэмдэглэв. Тэрбээр Кембрижийн их сургууль шилдэг технологийг хөгжүүлэн, ололт амжилттай ажиллаж буйг онцлоод шинэ чиглэлээр хамтран ажиллаж, харилцаагаа өргөжүүлэхэд баяртай байгаагаа илэрхийлснийг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top