x

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Оксфордын их сургуулийн ерөнхийлөгч Уильям Хейгтэй уулзлаа

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад албан ёсны айлчлал хийж буй УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Оксфордын их сургуулийн ерөнхийлөгч Уильям Хейгтэй уулзлаа.

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан боловсрол, судалгааны салбарт дэлхийд тэргүүлдэг, 45 коллеж, эрдэм шинжилгээний тэнхим, судалгааны төвтэйгөөр үйл ажиллагаа явуулдаг Оксфордын их сургуулиар зочилж, эрхэм ерөнхиийлөгчтэй уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлэв.

Уулзалтын үеэр  Монгол Улсын боловсролын салбарт тавьж буй зорилтууд, хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийг танилцуулж, цаашид хамтран ажиллах боломжтой судалгааны чиглэлийн талаар санал солилцов.

Оксфордын их сургуулийн ерөнхийлөгч Уильям Хейг Монгол Улсын Их Хурлын даргатай уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлээд, Оксфордын их сургуулийн Газарзүй, байгаль орчны сургуулиас 7 дахь удаагаа зохион байгуулж буй “Говь цөлөрхөг нутагт амьдарч буй улс орнуудын иргэдийн ахуй амьдралыг судалдаг судлаачдын олон улсын бага хурал”-д монголын судлаачид оролцож, сонирхолтой илтгэл хэлэлцүүлснийг дурдсан. Мөн монгол судлаачдын хийж буй судалгаа, шинжилгээ нь хэл шинжлэл, утга зохиолын салбараар хязгаарлагдах бус газар зүй, уур амьсгалын өөрчлөлт, дэвшилтэт технологи гээд маш олон чиглэлд хөгжиж байгааг онцолж, хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлсэн. Түүнчлэн тэрбээр удахгүй зохион байгуулах “Монгол орны хөгжилд” чуулганы үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Оксфордын их сургуулийн ерөнхийлөгч Уильям Хейг 1989-2015 онд тус улсын Парламентын гишүүнээр сонгогдон ажиллахаас гадна Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудал хариуцсан сайд, Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайдын албыг хашиж байсан бөгөөд 2025 оны 02 дугаар сараас Оксфордын их сургуулийн 160 дахь Ерөнхийлөгчөөр ажиллах болсон байна.

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад 2005 оноос эхлэн жил бүр тогтмол зохион байгуулж ирсэн “Монгол орны хөгжилд” чуулган хоёр жил завсарласны дараа 18 дахь удаагаа ирэх 05 дугаар сарын 17-ны өдөр Оксфорд хотноо “Монголын ирээдүйн өнгө төрх” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах гэж  буй юм.

Энэ удаагийн чуулганы зорилго нь тус улсад мэргэжлээрээ ажиллаж байгаа болон бакалавр, магистр, докторын түвшинд суралцаж буй монгол, монгол угсаа гаралтай залуусын мэдлэг, туршлагыг сонсох, хоорондын харилцааг бий болгох, Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах боломжийг нь нээхэд оршиж буй юм. Чуулганаар Хүний оюун сэтгэлгээ, Хиймэл оюун, Соёлын ухаалаг ялгарал гэсэн гурван үндсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх бөгөөд энэ удаагийн чуулган УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулагдах болсноороо онцлог юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top