x

АНУ, ОХУ-ын төлөөлөгчид Эр-Риядад хэлэлцээ хийв

АНУ. ОХУ-ын төлөөлөгчид Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотноо өчигдөр хэлэлцээ хийлээ. Хэлэлцээ 12 цаг гаруйн турш үргэлжилсэн тухай РИА Новости мэдээлжээ

Төлөөлөгчид хэвлэл мэдээллийнхэнд хандаж мэдээлэл хийгээгүй байна. Талууд хамтарсан мэдэгдлээ гуравдугаар сарын 25-ны мягмар гаригт нийтэлнэ гэж "РИА Новости" агентлагийн эх сурвалж мэдээлсэн байна. 

Хоёр улсын "техникийн багуудын" шинжээчдийн уулзалт даваа гаригт Москвагийн цагаар 10:00 цаг орчимд эхэлжээ. Уулзалтыг “Ritz-Carlton” зочид буудалд хаалттай хэлбэрээр зохион байгуулсан байна.  Хэлэлцээнд Оросын талыг Холбооны Зөвлөлийн олон улсын хорооны дарга Григорий Карасин, Аюулгүй байдлын албаны захирлын зөвлөх Сергей Беседа нар төлөөлөн оролцжээ.

Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлснээр, уулзалтын үеэр хэлэлцсэн гол сэдэв нь Хар тэнгисийн санаачилга байсан бөгөөд уг асуудлыг Владимир Путин, Дональд Трамп нар хамгийн сүүлд утсаар ярихдаа хэлэлцсэн юм.

Хоёр орны удирдагчид гуравдугаар сарын 18-нд утсаар ярьсан билээ. Энэ үеэр Украины мөргөлдөөнийг зохицуулах асуудлыг хөндсөний сацуу дэлхий дахины аюулгүй, тогтвортой байдлыг хангах онцгой үүрэг хариуцлагынхаа хүрээнд харилцаагаа хэвийн болгох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна. ОХУ-ын Ерөнхийлөгч 30 хоногийн хугацаанд харилцан зогсоох тухай саналыг дэмжиж, Украины эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгөхөө зогсоох тушаалыг зэвсэгт хүчиндээ өгсөн гэдгээ Ерөнхийлөгч Д.Трампад мэдэгджээ. 

В.Путин, Д.Трамп нар мөн "Хар тэнгист гал зогсоох, бүрмөсөн гал зогсоож, бат бөх энх тайван тогтоох" тухай техникийн хэлэлцээг эхлүүлэхээр тохиролцсон байна. 

Эх сурвалж: 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top