x

Цэргийн нууцыг хэлэлцдэг чатад сэтгүүлчийг санамсаргүйгээр оруулжээ

Трампын засаг захиргааны өндөр албан тушаалтнууд АНУ-ын цэргийн төлөвлөгөөг хэлэлцдэг групп чатанд нэгэн сэтгүүлчийг санамсаргүйгээр нэмж оруулсан болохыг Цагаан ордон даваа гаригт мэдэгджээ. 

Йеменд удахгүй агаарын цохилт өгөх талаар хэлэлцэж байсан “Signal” мессенжер аппликейшн дээрх групп чатад дэд Ерөнхийлөгч Ж.Д.Вэнс, Батлан ​​хамгаалахын сайд Пит Хегсет зэрэг Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргааны хэд хэдэн өндөр албан тушаалтан байжээ.

“The Atlantic” сэтгүүлийн редактор Жеффри Голдберг даваа гаригт хэвлүүлсэн нийтлэлдээ "эхэндээ болж буй зүйлийг бодит биш хэмээн бодсон. Удахгүй болох байлдааны ажиллагааны төлөвлөгөөний талаар “Signal” дээр хэлэлцэнэ гэдэгт би итгэж чадахгүй байсан тул уг групп чатыг жинхэнэ гэдэгт маш их эргэлзсэн” гэж тэрбээр бичжээ.

Ж.Голдберг Йемен дэх хуситуудад агаараас цохилт өгөх төлөвлөгөөний талаар ярилцаж байсан группт нэвтэрсэн байна. АНУ гуравдугаар сарын 15-нд Йемен дэх босогчдын түшиц газруудыг онилон цохилт өгсөн юм. Уг үйл явдлын талаар Ж.Голдберг групп чатаар дамжуулан хэдэн цагийн өмнө урьдчилан мэдсэн боловч чатыг хуурамч гэж бодсоор байжээ. Харин Йеменд цохилт өгсөн тухай хэвлэлүүд мэдээлэхэд энэ нь жинхэнэ байсныг ойлгосон байна.

Даваа гаригт Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Брайан Хьюз "Франс Пресс" агентлагт мэдээлэхдээ, олон нийтэд цацагдсан мессеж нь жинхэнэ юм шиг байна, бид түүний дугаарыг группт хэрхэн нэмж оруулсныг шалгаж байна гэв.

 

Өндөр албан тушаалтнууд цэргийн төлөвлөгөөний талаар хэлэлцэхдээ “Signal” мессенжерийг ашигласан талаар Д.Трампаас асуухад “би энэ талаар юу ч мэдэхгүй” гэж хариулжээ. Дараа нь Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Кэролайн Ливитт мэдэгдэхдээ, Ерөнхийлөгч Трамп үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Вальц тэргүүтэй үндэсний аюулгүй байдлын багийнханд өндөр итгэл хүлээлгэсэн хэвээр байна гэжээ.

 

Харин Конгресс дахь Ардчилсан намынхан энэ асуудал дээр арга хэмжээ авахыг шаардаж байна. “Конгресс яг юу болсныг шалгаж, үндэсний аюулгүй байдалтай холбоотой ийм төрлийн зөрчил дахин гарахаас урьдчилан сэргийлэх ёстой” гэж Төлөөлөгчдийн танхимын цөөнхийн бүлгийн дарга Хаким Жеффрис мэдэгджээ.

 

“Хэрэв Төлөөлөгчдийн танхимын бүгд найрамдахчууд энэ хэрэг явдал хэрхэн болсон талаар нэн даруй сонсгол хийхгүй бол би өөрөө үүнийг хийх болно” гэж Зэвсэгт хүчний хорооны гишүүн, Ардчилсан намын гишүүн Пэт Райан олон нийтийн сүлжээнд бичжээ. Сенатч Элизабет Уоррен уг явдлыг “хуулийг илт зөрчсөн бөгөөд аюултай үйлдэл” хэмээн тодорхойлсон байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top