x

Өмнөд Солонгосын сөрөг хүчний удирдагчийг цагаатгажээ

Өмнөд Солонгосын сөрөг хүчний удирдагч Ли Жэ Мёнийг цагаатгах шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс өчигдөр гаргаснаар тэрбээр ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой болж байна.

Сөүлийн дээд шүүхийн шийдвэр гарсны дараа Ли Жэ Мён мэдэгдэхдээ "миний холбогдсон хэрэг улс төрийн сэдэлтэй байсныг энэ шийдвэр нотлон харууллаа" гээд өөрийг нь бүрэн цагаатгасныг онцолсон байна.

Ардчилсан намын дарга Ли Жэ Мён 2021 онд Соннам хотын захирагчаар ажиллаж байхдаа газартай холбоотой төслийн талаар худал мэдүүлэг өгсөн болохыг Сөүл хотын төв дүүргийн шүүх өнгөрсөн онд тогтоожээ. Түүнд нэг жилийн хорих ял, хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноосон бөгөөд ял эдэлсэн тохиолдолд дараагийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүй болох байв.

Харин давж заалдах шатны шүүх Ли Жэ Мёныг парламентын шалгалтын үеэр худал мэдүүлсэн гэм буруутайд тооцсон өмнөх шийдвэрийг хэрэгсэхгүй болгожээ. Тэрбээр шүүхийн байрны гадна дэмжигчиддээ хандан хэлэхдээ, шүүх шударга ёсыг эрхэмлэсэн шийдвэр гаргасанд би талархаж байна гээд, олон нийтийн хөрөнгийг үрэн таран хийж байна хэмээн засгийн газрыг шүүмжилсэн байна.

Өмнөд Солонгост өнгөрсөн 12 дугаар сард богино хугацаанд онц байдал зарласан Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг огцруулах саналыг Үндсэн хуулийн цэц дэмжсэн тохиолдолд тус улсад 60 хоногийн дотор ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль болох юм. Өдгөө 61 настай Ли Жэ Мён 2022 оны ерөнхийлөгчийн сонгуульд Юн Сог Ёльтой өрсөлдөж, түүхэнд хамгийн цөөн саналын зөрүүгээр ялагдаж байлаа. Тэрбээр өнгөрсөн онд нэгэн үйл ажиллагааны үеэр хутгатай этгээдийн халдлагад өртөж, хүзүүндээ хутгалуулан мэс засал хийлгэж байжээ.

Үндсэн хуулийн цэц Юн Сог Ёлийг огцруулахаар шийдвэрлэсэн тохиолдолд түүнийг халааг авах хүчтэй өрсөлдөгчдийн нэг нь Ли Жэ Мён байх болно гэж олон нийт үзэж байна. Тэрбээр мөн нэг тэрбум долларын бүтээн байгуулалттай холбоотой хээл хахуулийн болон бусад гэмт хэрэгт буруутгагдаж байгаа ажээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top