x

Нийслэлийн төрийн албан хаагчид “ФИДИК” гэрээний сургалтад хамрагдлаа

Улаанбаатар хотын төр, захиргааны байгууллагын албан хаагчдыг “ФИДИК” гэрээний онол, хэрэглээний талаар мэдлэгтэй болгох цуврал сургалтад хамрууллаа. Энэ хүрээнд “ФИДИК” гэрээний төрөл, онцлог, Монгол Улсын хууль тогтоомжтой нийцэх байдал зэрэг өргөн хүрээний мэдээллийг өгч, 24 мега төслийг энэхүү олон улсын стандартын дагуу хэрэгжүүлэх бэлтгэлийг хангаж байна.

“ФИДИК” гэрээ нь анх 1957 онд боловсруулагдаж, өнөөдөр 102 улс оронд мөрдөгдөж буй дэлхийн инженерүүдийн жишиг стандарт юм. Энэ гэрээний гол онцлог нь төсөл хэрэгжүүлэх талуудын эрх, үүргийг тэнцвэртэй хуваарилж, цаг хугацаа, санхүүгийн эрсдэлээс сэргийлэх зохицуулалт бүхий загвартай байдаг.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Т.Даваадалай “Төсөл хөтөлбөрүүдийг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн загвараар хэрэгжүүлснээр бүтээн байгуулалт хугацаандаа, эрсдэлгүй хэрэгжих нөхцөл бүрдэнэ” гэж онцоллоо.

Сургалтад “ФИДИК”-ийн 2023 оны шилдэг сургагч багш, зөвлөх инженер Маркус Тиил болон “Батбаяр энд Партнэрс” ХХН-ийн хуульч Г.Батбаяр нар оролцож, гэрээний практик хэрэглээ, санал зөрөлдөөн үүсэх үед “ФИДИК” стандартын дагуу хөндлөнгийн шинжээчээр асуудлыг шийдвэрлүүлэх боломжийн талаар тайлбарлав.

“ФИДИК” гэрээг төслийн онцлогоос шалтгаалан төрөлжүүлдэг. Тухайлбал:

  • Улаан, шар ном: Зам, барилгын төслүүдэд ашиглагддаг.

  • Мөнгөлөг ном: Түлхүүр гардуулах нөхцөлтэй барилгын төслүүдэд.

  • Цагаан ном: Зөвлөх үйлчилгээний гэрээнд ашиглагддаг.

Энэхүү сургалт нь нийслэлд хэрэгжих бүтээн байгуулалтын төслүүдийг олон улсын түвшинд, үр ашигтай, хариуцлагатай хэрэгжүүлэх чадавхыг төрийн албан хаагчдад олгох зорилготой юм.

Эх сурвалж: НЗДТГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.182.118)
    МОнголын хувийн хэвшлийнхэн ФИДИК-ийг аль 2014оноос барилга, уул уурхайн салбарт ашиглаад ирсэн байгаа даа. Төрийн албаныхан үргэлж хойно нь явах юм даа
    2025 оны 04 сарын 03 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top