x

Хятад улс АНУ-ын шинэ тарифын бодлогыг эрс шүүмжилж, хариу арга хэмжээ авахаа мэдэгдэв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп бүх импортын бараанд татвар ногдуулах шийдвэр гаргасны дараа Хятадын Худалдааны яам хатуу мэдэгдэл хийж, тус шийдвэр нь хууль ёсны эрх ашгийг нь зөрчиж байгааг онцлон, хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ.

АНУ-ын зүгээс Хятадын бараанд 34 хувийн гаалийн татвар оноохоор болсон нь худалдааны түншийн зарчмыг зөрчиж, "нэг талыг барьсан сүрдүүлгийн тод жишээ" боллоо гэж Хятадын тал үзэж байна. Мөн “энэ төрлийн арга хэмжээ нь зөвхөн АНУ-ын төдийгүй дэлхийн эдийн засагт хор хөнөөлтэй, үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээг тогтворгүй болгож байна” хэмээн мэдэгдэлд дурджээ.

Хятадын Худалдааны яам Трампын хэрэгжүүлж буй протекционист бодлого нь АНУ-ын дотоодын асуудлыг шийдэхээс илүүтэй мухардалд хүргэх зам болохыг анхааруулж, олон улсын худалдааны тогтолцоог хүнд байдалд оруулж байгааг тэмдэглэв. Иймд АНУ-ыг татварын нэг талт арга хэмжээгээ яаралтай цуцалж, тэгш эрхтэй, харилцан ашигтай хэлэлцээг сэргээхийг уриалав.

Харин АНУ-ын зүгээс Трамп өчигдөр мэдэгдэл хийж, хилийн чанадаас нийлүүлэгдэж буй бүх бараанд 10 хувийн доод татвар ногдуулах бөгөөд улс орнуудаар ангилсан тарифын бодлого хэрэгжүүлж байгааг тодотгожээ. Энэхүү шийдвэр дөрөвдүгээр сарын 9-нөөс хэрэгжиж эхэлнэ.

Эх сурвалж: TASS

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.190.218)
    трамп америкийг эргээд агуу болгоно гэсэн нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгч болох нь дээ америк хэзээ ч дахин хүчирхэг болохгүй! дэлхий хөжиж байна
    2025 оны 04 сарын 03 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top