x

Багшийн дутагдал хүүхдийн боловсролд сөргөөр нөлөөлж байна

Монгол Улсад өнөөдрийн байдлаар боловсролын байгууллагад нийт 54 мянга гаруй үндсэн багш ажиллаж байгаа ч энэ хичээлийн жилд 1500 гаруй багшийн дутагдалтай байна. Энэхүү дутагдлын дийлэнх хувийг ерөнхий боловсролын сургуулиуд эзэлж байгаа бөгөөд зөвхөн нийслэлийн хэмжээнд л гэхэд 16 мянга гаруй багш ажиллаж байхад 800 багшийн орон тоо дутуу байгаа юм.

Багшийн хүрэлцээгүй байдал нь зөвхөн тооны асуудал бус чанарын асуудал болон хувирч, боловсролын агуулга, хөтөлбөрийн хэрэгжилтэд сөргөөр нөлөөлж байна. Сүүлийн жилүүдэд хөтөлбөрийн шинэчлэл, хууль эрх зүйн зохицуулалттай холбоотойгоор зарим мэргэжлийн багшийн хэрэгцээ эрс нэмэгдэжээ. Тухайлбал, 2023 онд Боловсролын тухай хуульд англи хэлийг хоёрдогч хэл болгож, 3 дугаар ангиас заах зохицуулалт орсноор англи хэлний багшийн хэрэгцээ нэмэгдэж, өмнө нь 4, 5 дугаар ангиас хичээл ордог байсан тогтолцоо өөрчлөгдсөн байна. Мөн мэдээллийн технологийн хичээл болон шинжлэх ухааны хичээлүүдийн (физик, математикийн) багш нарын эрэлт нэмэгдсэн нь хөтөлбөрийн шинэ зохион байгуулалттай холбоотой юм.

Багшийн дутагдал зөвхөн ЕБС-ийн хүрээнд хязгаарлагдахгүй. Дээд боловсролын байгууллагын хувьд 2023 онд нийт 31 мянга гаруй оюутан төгссөнөөс ердөө 4 мянга орчим нь багшийн мэргэжлээр төгссөн бол, багш мэргэжил эзэмшсэн ч мэргэжлээрээ ажилладаггүй 20 мянга гаруй хүн байгаа нь тогтвортой боловсон хүчний дутагдал, нийгмийн асуудлаас шалтгаалж байгааг харуулж байна. Судалгаагаар мэргэжлээрээ ажиллаагүй багш нарын олонх нь дахин ажиллах сонирхолтой байдаг ч нийгмийн баталгаа, хангамжийн бодлого сул байгаагаас шалтгаалж эргэлздэг байна.

Энэ хүрээнд багшийн цалин, нийгмийн баталгааг сайжруулах, ажлын ачааллыг бууруулах, сургалтын чанарыг нэмэгдүүлэх зэрэг цогц бодлогыг хэрэгжүүлэх нь чухал байна. Ялангуяа суурь боловсрол олгодог бага ангийн багш нарын чадавх, сургалтын байгууллагын хөгжилд онцгой анхаарах шаардлагатай. Суурь боловсролын чанар нь ирээдүйд боловсролын систем бүхэлдээ хэрхэн хөгжих вэ гэдэгт шийдвэрлэх нөлөөтэй учраас бага ангийн багш нарын бэлтгэл, чадварыг сайжруулах нь үндэсний хэмжээний тэргүүлэх зорилт болжээ.

Аймаг, орон нутгийн хэмжээнд ч мөн багшийн хомсдол хүчтэй мэдрэгдэж байна. Тухайлбал, Дорноговь аймагт одоогийн байдлаар 16 мянга орчим хүүхэд ЕБС-д сурч байгаа ч 70 орчим багш дутуу ажиллаж байна. Энэ нь боловсролын чанарт шууд нөлөөлж, хүүхдийн суралцах орчин, эрх ашиг зөрчигдөхөд хүргэж байгаа юм.

Тиймээс багшийн хүрэлцээг сайжруулах, мэргэжлээрээ ажиллах сонирхолтой боловсон хүчнийг дэмжих, цалин урамшуулал, сургалтын чанарыг сайжруулах бодлогыг нэн даруй хэрэгжүүлэх нь боловсролын системийн суурь асуудлыг шийдэх гол түлхүүр болоод байна.

Эх сурвалж: Боловсрол, шинжлэх ухааны яам, Нийслэлийн боловсролын газар, орон нутгийн статистик

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top