x

УИХ-ын ажлын хэсэг хөдөө аж ахуйн салбарын тулгамдсан асуудлыг хэлэлцэв

УИХ-ын даргын 42 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, уламжлалт мал аж ахуйд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй сөрөг нөлөөллийг бууруулах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих бодлого, арга хэмжээг эрчимжүүлэх асуудлыг хэлэлцлээ.

Ажлын хэсэг нь “Шинэ сэргэлтийн бодлого”-ын 4.2, 4.4-т заасан зорилт, УИХ-ын 2022 оны “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоол, 2024 оны “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих тухай” 63 дугаар тогтоолын хэрэгжилтийг судалж, бодлого, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр ажиллаж байна.

Хуралдаанд УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, Ц.Ганхүлэг, Д.Үүрийнтуяа, Б.Бат-Эрдэнэ нар оролцож, ажлын хэсгийн ахлагч М.Мандхай даргалан удирдав. Энэ үеэр “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн, “Шинэ хоршоо” хөдөлгөөний явц, хэрэгжилт, үр дүн болон тулгамдаж буй асуудал, гарц шийдлийг хэлэлцлээ.

Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд ноос, ноолуур, арьс шир, хөнгөн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний борлуулалт, зах зээл, брендинг, маркетингийн асуудалд анхаарах шаардлагатайг дурдсан бөгөөд түүхий эдийн чанар, бэлтгэлийн тогтолцоо, хүний нөөцийн хомсдолыг мөн онцолсон байна.

Мөн хуралдаанд Монголбанк, Төрийн банк, Зээлийн батлан даалтын сангийн төлөөлөл оролцож “Шинэ хоршоо” хөдөлгөөний хөрөнгө оруулалтын асуудлаар мэдээлэл хүргэсэн бөгөөд ажлын хэсгийн гишүүд зээлийн батлан даалтын нөөц, эргэн төлөлт, эрсдэлийн судалгааны шинэчилсэн мэдээллийг шуурхай хүргэж, салбар хоорондын уялдаа холбоог хангах чиглэлээр ажиллахыг хүслээ.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээллийн газар.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top