x

Европын хөрөнгө оруулалтаар Замын-Үүд, Лүн чиглэлийн автозамыг дөрвөн эгнээ болгох төсөл хэлэлцэгдлээ

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан Европын холбооны Элчин сайд Ина Марчюлёните, Европын холбооноос Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газрын хөтөлбөрийн менежер Арно Апприю болон БНХАУ, Монгол Улсыг хариуцсан газрын дарга Ауво Кайкканен нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Монгол Улсын хамгийн их ачаалалтай чиглэлүүд болох Лүн-Хархорин болон Замын-Үүд-Хөшигийн хөндий чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгож шинэчлэх төслүүдийг танилцуулж, эдгээрт Европын холбооны хөрөнгө оруулалтыг татах санал тавьжээ.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан:

“Замын-Үүд-Эрээн боомтоор өдөрт 1000 гаруй машин нэвтэрдэг, манай улсын нийт импортын 78 хувийг энэ чиглэл эзэлдэг. Иймд эдийн засгийн ач холбогдолтой, ачаалал ихтэй замууддаа хөрөнгө оруулах нь оновчтой шийдэл юм” хэмээн онцолсон байна.

Европын холбооны төлөөлөгч Арно Апприю хэлэхдээ:

“Бид “Тэрбум мод” аяны хүрээнд ойн хөгжлийн төслүүдийг үнэлэхээр ирсэн. Тээврийн салбар бол манай анхаарлын гол чиглэлүүдийн нэг. Тавигдсан хоёр төслийг зээлийн шаардлагад нийцэж буй эсэхээр нь судалж, боломжтой бол санамж бичигт гарын үсэг зурах бэлтгэл хийнэ” хэмээн мэдэгджээ.

Мөн Европын хөрөнгө оруулалтын банкнаас Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Европын байгууллагуудыг оролцуулсан форум уулзалтыг ирэх 10 дугаар сарын 13–14-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах талаар мэдээллээ.

Энэхүү уулзалт нь Монголын авто замын дэд бүтцийг шинэчилж, бүс нутгийн логистикийн чадамжийг нэмэгдүүлэх, олон улсын стандарттай уялдуулахад чиглэж буй чухал хамтын ажиллагааны эхлэл гэж үзэж байна.

Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top