x

Дэмжих багийн гишүүдтэй санал солилцож, үүрэг даалгавар өглөө

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг 2025 оны дөрөвдүгээр сарын 09-ний өдөр хуралдаж, дэмжлэг үзүүлэх багийн гишүүдийнхээ санал, байр суурийг сонслоо.

Улсын Их Хурлын даргын 2024 оны 98 дугаар захирамжаар байгуулагдсан тус ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх багт Эрүүл мэндийн болон Сангийн яам, харъяа байгууллагууд, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөл, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн хөгжлийн төв, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрууд, анхан болон ахисан шатны эмнэлгүүд, Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний төв, Үндэсний Статистикийн хороо, Үндэсний аудитын газар, төрийн бус болон олон улсын байгууллагууд, анагаах ухааны сургуулиудын төлөөлөл оролцож байна.

Хуралдааны эхэнд ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа мэдээлэл хийж, Улсын Их Хурлын даргын захирамжаар өгөгдсөн чиглэл, удирдамж, тэдгээрийн хүрээнд хийж буй ажлууд болон хуулийн төсөл боловсруулах хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох хүрээнд явуулсан судалгаа, иргэд, олон нийтээс авсан санал асуулга, асуумжийн дүнг танилцуулав. Мөн бодлогын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийхэд олон улсад баримталж байгаа аргачлалыг ашиглан Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоо, тусламж, үйлчилгээний хамралт, чанар, хүртээмжийн талаарх ерөнхий зураглалыг гаргасан байна.

Ажлын хэсгийн дэмжих багийн гишүүд өнөөдрийн хуралдаанаар хууль, эрх зүйн тулгамдсан асуудал, эрх зүйн зөрчилтэй зохицуулалтууд, тэдгээрээс бий болж буй хүндрэл бэрхшээл, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн үүрэг хариуцлага, ажлын үнэлгээ, цалин урамшуулал, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний “хүн төвтэй” зарчмын хэрэгжилт зэрэг өргөн хүрээтэй асуудлаар санал солилцлоо. Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн гишүүн С.Эрдэнэбат хууль, эрх зүйн орчны зөрчилтэй байдлаас шалгаалан эрүүл мэндийн салбарын байгууллагууд өөр хоорондоо үл ойлголцох, зүй бусаар өрсөлдөх нөхцөл үүсэж буйг дурдан, гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгох, эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулж, Үндэсний зөвлөлөөс батлан гаргаж буй журам, дүрмийг холбогдох хуульд нийцүүлэх шаардлага байгааг тэмдэглэсэн юм. Ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд мөн эдгээр асуудлыг хөндөж, эрүүл мэндийн даатгалын санд хэт их ачаалал үүрүүлэхгүй байх, үнэ төлбөргүй буюу даатгалаас санхүүжүүлэх, мөн хөнгөлж чөлөөлөх өвчин, эмгэгийг ялгаатай тогтоох, эрүүл мэндийнхээ төлөө хүлээх иргэдийн үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх, мэдлэг боловсролыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтыг чиглүүлэх шаардлага байгааг онцлов.

Дэмжих багт ажиллаж буй салбарын голлох байгууллагын төлөөлөгчид тус тусын үйл ажиллагаанд учирч байгаа бэрхшээл, нөхцөл шаардлага, тэдгээрийг шийдвэрлэх эрх зүйн зохицуулалтын талаар ярьж, харилцан уялдаатай ажиллах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжид сөргөөр нөлөөлж байгаа хүчин зүйлсийг багасгах, мэргэжлийн байж, төсөв санхүү, урсгал зардал зэрэг асуудалд нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтний оролцуулдаггүй байх, өмчийн хэвшлээс шалтгаалсан ялгаатай байдал болон үйлчлүүлэгчдийн хандлага, хариуцлагыг дээшлүүлэх зэрэг нэн тэргүүнд тулгамдаж буй олон асуудал байгааг хөндөж тавив.

Ажлын хэсгээс дэмжих багийн бүрэлдэхүүнд тус тусын чиглэлээр дүн шинжилгээ, үнэлгээ дүгнэлт болон нөхцөл байдлын шилжилгээ хийж танилцуулах үүрэг даалгавар өглөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • DR. ADITYA (102.89.76.165)
    Энэ нь Adity apradhan Medical гэдгийг олон нийтэд мэдээлэх явдал юм эмнэлэг эрүүл бөөрний донор хайж байна 100% ноцтой байгаа хүмүүс бөөрөө 780,000 доллараар зарна Сонирхсон хандивлагчид манай цахим шуудангаар холбогдоно уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Бид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж байна, бид таны яаралтай хүлээж байна Манай эрхэм өвчтөнүүд бөөрийг нухацтай хүлээж байгаа тул дагаж мөрдөх шилжүүлэн суулгах Хүндэтгэсэн.
    2025 оны 04 сарын 10 | Хариулах
  • DR. ADITYA (102.89.76.165)
    Энэ нь Adity apradhan Medical гэдгийг олон нийтэд мэдээлэх явдал юм эмнэлэг эрүүл бөөрний донор хайж байна 100% ноцтой байгаа хүмүүс бөөрөө 780,000 доллараар зарна Сонирхсон хандивлагчид манай цахим шуудангаар холбогдоно уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Бид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж байна, бид таны яаралтай хүлээж байна Манай эрхэм өвчтөнүүд бөөрийг нухацтай хүлээж байгаа тул дагаж мөрдөх шилжүүлэн суулгах Хүндэтгэсэн.
    2025 оны 04 сарын 10 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top