x

Хүний эрх хамгаалагч өмгөөлөгч, сэтгүүлчийн ажлын нөхцөл байдлын талаар мэдээлэв

ХЭҮК-оос хүний эрхийг хамгаалагч өмгөөлөгч, сэтгүүлчийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. 

ХЭҮК:

-“Монгол Улс Өмгөөллийн тухай хуулийг 1994 онд анх баталж, 2002 онд шинэчлэн найруулсан. Гэвч энэ харилцааг 2012 онд баталсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулах болсноор Өмгөөллийн тухай хуулийг хүчингүй болгосон. УИХ-аас Өмгөөллийн тухай хуулийг 2019 онд дахин баталж эдүгээ хүчин төгөлдөр үйлчилж байна.

Өмгөөллийн тухай хуульд өмгөөлөгчийн эрх, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах баталгааг хангахыг тодорхой зохицуулсан ч баталгааг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг Зөрчлийн тухай хуульд тусгаагүй. Тус хуулийн 15.29 дүгээр зүйлээр “Өмгөөллийн тухай хууль зөрчих” заалт өмгөөлөгчид хариуцлага хүлээлгэхээр заасан нь өмгөөлөгчийг зөрчлийн хэрэгт холбогдуулан цагдаагийн байгууллагаас шалгах нөхцөл бүрдсэн гэж болно. Энэ нь НҮБ-ын “Хуульчдын гүйцэтгэх үүргийн талаарх үндсэн зарчмууд”-д заасан хуульч, өмгөөлөгчийн бие даасан байх зарчмыг алдагдуулж болзошгүй. 

Эрх зүйн маргаан шийдэхэд өмгөөлөгчийн оролцоог үгүйсгэх, хязгаарлах байдал гарсаар байгаа нь хүний эрх хамгаалагчийн эрхийг хүлээх зөвшөөрөх, зөрчихгүй байх, үйл ажиллагаанд нь хүндэтгэлтэй хандах талаарх төрийн байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдийн хүлээх үүргийг зөрчиж буй хэлбэр юм” гэв.

Монголын Өмгөөлөгчдийн холбооны бүртгэлд энэ оны байдлаар 3,097 өмгөөлөгч байгаагаас 2238 нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Нийт өмгөөлөгчийн 49 хувь нь эмэгтэй, 51 хувь нь эрэгтэй аж.

"Цогц Хөгжлийн Үндэсний Төв” ТББ хамтран өнгөрсөн онд “Хүний  эрх хамгаалагч болох өмгөөлөгч, сэтгүүлчийн өнөөгийн нөхцөл байдал” судалгаа хийж, 426 өмгөөлөгчөөс анкет асуулга авч, ганцаарчилсан болон бүлгийн 7 удаагийн ярилцлагад 27 өмгөөлөгчийг хамруулжээ.

Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн дарга З.Өнөржаргал:

-“Олон улсад статус, төрлөөсөө үл хамааран хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй сэтгүүлч бүр хүний эрх хамгаалагч юм. Хэвлэлийн эрх чөлөөний байдал манай улсад хангалтгүйг олон улсын байгууллагууд анхааруулж байна. Тухайлбал, “Хил хязгааргүй сэтгүүлчид” олон улсын байгууллагаас жил бүр гаргадаг “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс”-ийн 2023 оны тайланд Монголын хэвлэлийн эрх чөлөө 70-аас бага оноотой буюу “асуудалтай” гэсэн бол 2024 онд 51.34 оноогоор “муу” гэж дүгнүүлэн, 180 орноос 109 дүгээрт эрэмбэлэгдсэн. Энэ нь 2023 оны үзүүлэлтээс 21 байр ухарсан учир хэвлэлийн эрх чөлөө улам хумигдаж буй улс орны тоонд багтсан гэсэн үг” гэв.

“Хүний эрх хамгаалагч өмгөөлөгч, сэтгүүлчийн өнөөгийн нөхцөл байдал” судалгааны хүрээнд 424 сэтгүүлчээс асуулга авч, 5 удаагийн ганцаарчилсан, бүлгийн ярилцлагыг 10 сэтгүүлчийг оролцуулан хийхэд олонх нь улс төрийн хараат болон хуулийн байгууллагад шалгуулсан, мэдээлэл хайх, олж авах, түгээх эрхийн хязгаарлалт, сэтгүүлчдийн эсрэг сэтгэл санааны дарамт, санхүүгийн хараат байдал тулгамдаж байна гэж хариулжээ.  Судалгаанд оролцсон сэтгүүлчдийн 35 хувь нь төрийн байгууллага, албан тушаалтнуудаас дарамт ирдэг, 13.4 хувь нь ажил мэргэжилтэй холбоотой зөрчлийн хэрэгт шалгагдсан гэж. Тэдний 14.1 хувь нь нийслэлд, 8.3 хувь нь аймаг, орон нутагт сэтгүүлч мэргэжлээр ажилласныхаа төлөө зөрчлийн хэргээр шалгуулжээ.

Тиймээс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлд дээрх асуудлыг тусгаж, холбогдох саналын хамт УИХ-д хүргүүлсэн. УИХ-ын чуулганаар илтгэлийг хэлэлцэж, арга хэмжээ авах тухай УИХ-ын тогтоол батална гэдэгт найдаж байгааг ХЭҮК мэдээлэв. 

Монголд тогтвортой үйл ажиллагаа явуулж буй хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо 2020 оноос хойш жил бүр багассаар байна. Өнгөрсөн онд хэвлэл мэдээллийн салбарын 434 байгууллагад 4,378 хүн ажиллаж байв. Тэдний 28 хувь нь 30 хүртэлх, 38 хувь нь 30-40 хүртэлх насныхан байна. Энэ салбарт ажиллаж буй хоёр хүн тутмын нэг нь сэтгүүл зүйн бүтээлч ажилтан буюу сэтгүүлч, редактор, тоймч бөгөөд тэдний тал хувь нь сэтгүүлч мэргэжилтэй. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top