x

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Оюутолгойн асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавилаа

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнөөдөр /2025.04.11/ чуулганы нэгдсэн хуралдаан дээр Оюутолгойн асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд асуулга тавилаа.

О.Батнайрамдал:

-"Нэгдүгээрт, Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулсан Оюу Толгойн зэс, молибденийн бүлэг ордтой холбогдох таван ашиглалтын тусгай зөвшөөрлийн хоёр тусгай зөвшөөрөл (MV-015225, MV-015226)-ийг "Онтрэ" ХХК эзэмшдэг бөгөөд уг тусгай зөвшөөрлүүдийн талбайд бүлэг ордын нийт батлагдсан нөөцийн 30 орчим хувь ноогдож байна.Тус тусгай зөвшөөрлүүдтэй холбогдох асуудлаар 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гаргасан Канад улсын Ванкувер хотын арбитрын шүүхийн шийдвэрийг харгалзан Монгол Улсын Үндсэн хуулийн зургаадугаар зүйлийн 6.2, Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 5.5 дахь хэсэгт тус тус заасны дагуу төрийн эзэмшлийн хувь хэмжээг хэрхэн тогтоох, Монгол Улсын эрх ашгийг хангуулах асуудлыг хэрхэн шийдвэрлэх яриа хэлэлцээ эхэлсэн эсэх болон явцын талаарх мэдээлэл өгөх.

Хоёрдугаарт, дээр дурдсан яриа хэлэлцээний үр дүнд Монгол Улсын эрх ашгийг хангуулах зорилтын хүрээнд Оюу Толгойн бүлэг ордыг ашиглах санхүүгийн тооцоолол, энгийн хувьцааны эзэмшил, тусгай АМНАТ зэрэг боломжит бүх хувилбарууд дээр санхүү, эдийн засгийн тооцоолол хийсэн эсэх, энэ талаарх санхүүгийн тооцоолол, судалгаа.

Гуравдугаарт, Монгол Улсын Засгийн газар Оюу Толгой ХХК-д эзэмшиж буй энгийн хувьцааны 34 хувийн өнөөгийн үнэ цэнийг хэрхэн тооцоолсон, энэхүү хувь эзэмшилд эхний ногдол ашгийг хэзээ, ямар дүнгээр хуваарилах, мөн энэхүү үнэлгээнд Онтрэ ХХК-ийн эзэмшилд буй ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах нөөц, баялгаас Монгол Улсад ногдох хувь хэрхэн нөлөөлөх талаарх дэлгэрэнгүй тооцоолол бүхий судалгааны мэдээлэл.

Дөрөвдүгээрт, Монгол Улсын Татварын ерөнхий газраас Оюу Толгой ХХК-д 2013–2015 онд 377.1 тэрбум, 2016–2018 онд 649.0 тэрбум, 2019–2020 онд 279.0 тэрбум буюу нийт 1.3 их наяд төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги ноогдуулсан. Харин 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Австралийн “Financial Review” сонинд “Рио Тинто компани нь Монгол Улсын Засгийн газарт татварын маргааны асуудлыг 295.0 сая ам.доллар буюу 814.0 тэрбум төгрөгт багтаан шийдвэрлэхээр санал болгосон” талаар мэдээлсэнтэй холбогдуулан уг татварын маргааны явц болон Рио Тинто компаниас ирүүлсэн саналын талаар дэлгэрэнгүй мэдээлэл. 

Тавдугаарт, Олон улсын үнэ шилжилтийн механизм (“transfer pricing”)-аар дамжуулж, үндэстэн дамнан татвараас зайлсхийх явдалтай тэмцэх хүрээнд оффшор бүсэд тооцогдох Нидерландын Вант Улстай давхар татварын хэлэлцээрийг 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр цуцалсан. Харин 2023 оны 12 дугаар сард Оюу Толгой ХХК нь Нидерландын Вант Улсад бүртгэлтэй толгой компаниа Монгол Улстай давхар татварын хэлэлцээртэй Сингапур Улс руу шилжүүлсэн байна. Үүнтэй холбогдуулан, үнэ шилжилтийн механизмаар татвараас зайлсхийх эрсдэлийг дахин үүсгэхгүй байх хүрээнд авч хэрэгжүүлж буй урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаарх мэдээлэл болон цаашид Оюу Толгой ХХК Монгол Улсад шударгаар татвар төлөх суурь нөхцөл бүрдсэн эсэх талаарх мэдээлэл.

Зургадугаарт, Оюу Толгой ХХК-ийн санхүүгийн тайланд тусгагдсан 18.0–20.0 орчим тэрбум ам.долларын нийт өрийн хэдэн хувь нь харилцан хамаарал бүхий этгээд буюу толгой компани болох Рио Тинто компанид хуваарилагдаж буй болон мөн уг өрийн үүссэн нөхцөл, хүүгийн төлбөр хэдэн ам. доллароор /төгрөгөөр/ тус тус тооцогдож буй талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгөх. 

Долдугаарт, 2025 оны байдлаар Оюу Толгой төсөл нь 5,000 хүрэхгүй үндсэн ажилтантай боловч туслан гүйцэтгэгч компанийн 20,000 гаруй ажилтан уг бүтээн байгуулалтад оролцон ажиллаж байна. Тайлант онд Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалт дуусаж, төсөл хэрэгжүүлэгчээс тогтвортой олборлогч компани руу шилжилт хийхтэй холбогдуулан, цаашид авч хэрэгжүүлэх шилжилтийн үеийн хүний нөөцийн бодлого, төлөвлөгөөний талаарх мэдээлэл. 

Наймдугаарт, Оюу Толгой ХХК-ийн борлуулалтын орлогоос Монголбанканд худалдсан валютын сүүлийн таван жил болон ирэх таван жилд төлөвлөж буй дүнгийн мэдээлэл. 

Есдүгээрт, Монгол Улсын Их Хурлын 2021 оны 103 дугаар тогтоолд заасны дагуу Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалтад хийгдсэн хөндлөнгийн аудитын тайлангийн мэдээлэл, хэрэв энэ аудитыг хийгээгүй бол яагаад хийгээгүй талаарх тайлбар өнөх.

Аравдугаарт, Рио Тинто компани нь олон улсын хөрөнгийн биржүүдэд нээлттэй арилжаалагддаг Туркойз Хилл Ресурсес компанийн гаргасан хувьцааны 49% хувийг 2022 онд худалдан авч, хаалттай компани болгосны улмаас өмнө нь олон нийтэд нээлттэй байсан Оюу Толгой төслийн талаарх мэдээлэл хаалттай болсон. Байгалийн баялгийн үр өгөөж, үр ашгийг иргэдэд хүртээх, сайн засаглалыг хэрэгжүүлэх, мэдээллийн ил тод, нээлттэй, тэнцвэртэй байдлыг хангах зорилтын хүрээнд Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д заасны дагуу Оюу Толгой ХХК-ийг нээлттэй компани болгохоор төлөвлөж байгаа эсэх, хувьцааг Монголын хөрөнгийн бирж дээр олон нийтэд санал болгох бэлтгэл ажил хийгдэж байгаа эсэх талаарх мэдээллийн талаар асуулт тавьж байна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top