x

Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон сууц барина

Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо болон Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжих Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын ажил албан ёсоор эхлэхэд бэлэн болжээ. Одоогоор газар чөлөөлөлт 85 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд чөлөөлөгдсөн хэсэгт нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан ажиллаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан байна.

Хотын дарга Х.Нямбаатар “Сэлбэ дэд төв” нь “20 минутын хот” үзэл баримтлалын хүрээнд хамгийн түрүүнд хэрэгжих 14 шинэ хотын анхны бүтээн байгуулалт гэдгийг онцолж, дараах мэдээллийг өгсөн:

  • Эхний ээлжинд 4362 айлын орон сууц баригдана

  • Барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгох хоёр багц тендерийг гуравдугаар сард зарласан

  • Газар чөлөөлсөн хэсэгт цэвэрлэгээ, ариутгал хийж дуусгаад барилгын хашаа татна

  • Зарим иргэд өөрсдийн санаачилгаар газраа чөлөөлөх хүсэлт гаргаж буй тул олонхийн дэмжлэгтэйгээр нэмж газар чөлөөлөлт хийх боломжтой гэж мэдэгдлээ

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул мөн байр сууриа илэрхийлж, уулын энгэрт газар чөлөөлөгдөөгүй айлуудын хувьд шинэ хорооллуудыг илүү харагдац сайтай байршилд барих төлөвлөгөөтэй, хувийн хэвшилтэй хамтарч газраа чөлөөлөх, орон сууцжуулах сан байгуулан тогтвортой тогтолцоонд шилжих шаардлагатай гэж үзэж байгаагаа хэлэв.

Хотын дарга Х.Нямбаатар гэр хорооллыг орон сууцжуулах нь агаарын бохирдлыг бууруулах хамгийн үр дүнтэй шийдэл гэж үзэж буйгаа дахин илэрхийлээд, газраа чөлөөлөх сонирхолтой иргэдийн саналыг авах ажлыг эхлүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болгосон байна.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top