x

АНУ-ын Төрийн департаментын бүтцэд ихээхэн өөрчлөлт хийх төлөвлөгөө боловсруулагдаж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Төрийн департаментын бүтэц, зохион байгуулалтад томоохон өөрчлөлт хийх зарлигийн төслийг боловсруулж байгаа талаар “The New York Times” сонин мэдээллээ. Энэхүү төлөвлөгөө нь Төрийн департаментын үйл ажиллагааг оновчтой болгох, мөн үр ашиггүй зарцуулалт, эрх мэдлийг урвуулан ашиглах, залилангийн явдлыг зогсоох зорилготой гэж уг баримт бичигт онцолсон байна.

Төслийн дагуу дараах гол өөрчлөлтүүд тусгагджээ:

  • Бүс нутгууд дахь одоогийн товчоодыг татан буулгаж, оронд нь Евроазийн, Ойрх Дорнодын, Латин Америкийн, Энэтхэг-Номхон далайн гэсэн дөрвөн том “корпус” хэлбэрийн нэгж байгуулах.

  • Ардчилал, хүний эрх, дүрвэгсэд, цагаачлалын асуудал эрхэлдэг товчоод, мөн олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах товчоог хаах.

  • Африкийн асуудал хариуцсан товчоог татан буулгаж, оронд нь:

    • Терроризмтой тэмцэх,

    • Байгалийн чухал нөөцийг стратегийн зорилгоор олборлох, худалдах чиглэлтэй шинэ нэгж байгуулах.

  • Сахарын цөлөөс урагш орших Африкийн орнууд дахь “хоёрдугаар зэрэглэлийн ач холбогдолтой” гэж үзсэн элчин сайдын яам, консулын газруудыг хаах.

  • Эдгээр бүс нутаг руу дипломатчдыг тусгай даалгаварт илгээх зохицуулалт оруулахаар тусгасан байна.

Төрийн департаментын энэхүү цомхон бүтэц, хязгаарлагдмал хүрээнд суурилсан шинэчлэл нь АНУ-ын гадаад бодлогын хандлагад өөрчлөлт оруулж болзошгүй хэмээн ажиглагчид үзэж байна. Харин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио “The New York Times” сонинд нийтлэгдсэн энэхүү мэдээллийг “худал” хэмээн няцаасан байр сууриа олон нийтийн сүлжээгээр илэрхийлжээ.

Эх сурвалж: DW, The New York Times

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top