x

Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ!

Сонгуулийн өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ С.Зоригийн аллага, Ц.Элбэгдоржийн мафийн тухай ярьж, хүүхэд айлгадаг байлаа. Ерөнхийлөгч асан эцэст нь "Би чиний толгойд түрээсгүй оршино. Би бол чиний Библи" гэж хэлээд мад тавьж байв.

Тэгвэл Ерөнхий сайдын толгойд түрээсгүй оршдог бас нэгэн эрхэм гарч ирсэн нь сайд асан С.Баярцогт болов. Баасан гаригийн нэгдсэн чуулган, Засгийн газрын цаг дээр нөхрөөс асуулт асуусан Ж.Баярмаа гишүүнийг "Баярцогт гишүүн ээ" хэмээн ташаарсан нь түүний тод илрэл болов. Айсан хүнд аргал хөдөлнө гэдэгчлэн Л.Оюун-Эрдэнийг айлгавал С.Баярцогт гарч ирдэг бололтой юм.

Ж.Баярмаа гишүүнийг "Залуу хүн байж" гэж ирээд загнасан Ерөнхий сайдын бичлэг өнгөрсөн амралтын өдрүүдийн гол дуулиан байлаа. Тэгж яривал нас болоод улс төрд  зориулсан он жилүүдээрээ Ж.Баярмаа нь илүүрхэж байна. Тэгээд С.Баярцогтоор айлгаж оноо авах гэсэн Ерөнхий сайд соошлаар өөрийгөө зодуулаад дуусав. Парламентыг үл хүндэтгэсэн ёс зүйгүй үйлдэл хийлээ хэмээн буруутав. Ж.Баярмаа гишүүний рейтинг ч суга дэвшив. Ийм нөхцөл байдлыг "нүд рүүгээ хуруугаа хийх" гэдэг шиг.

    

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • зочин (202.21.111.170)
    Манай ЕС-д улс төрийн соёл, ухаалаг шийдэл дутагдаж байна даа. Асуулт асуух нь их хурлын гишүүд байгаа хуулиар олгогдсон эрх. Хариулах нь ЕС-д хуулиар хүлээсэн үүрэг. Үүргээ умартаад өөрийгөө ХААН хэмээн андуурч байна уу даа.
    2025 оны 04 сарын 28 | Хариулах
  • Зочин (66.181.183.29)
    Баярмаа гишүүн ард түмний амьдрал хүнд байна гэдгийг л хэлсэн .
    2025 оны 04 сарын 28 | Хариулах
  • Зочин (66.181.183.29)
    Энэ их хуралд шударга дайчин боловсролтой эмэгтэй гишүүд олон байгаа нь бахархалтай , ажлын амжилт хүсэн ерөөе
    2025 оны 04 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top