x

Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ

Төв аймаг хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг тогтворжуулах, иргэдэд хялбар, ил тод үйлчилгээг хүргэх зорилгоор нийтийн тээвэр болон захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлэхээр төлөвлөжээ.

Өнөөдрийн байдлаар Зуунмод сум болон Улаанбаатар хотын хооронд 20 гаруй тээврийн хэрэгсэл өдөр бүр үйлчилж байгаа ч тээвэрлэлтийн үйл ажиллагаа тогтворгүй, иргэдэд бухимдал үүсгэдэг хэвээр байна.

Төв аймгийн Автотээврийн газрын дарга Н.Аасүрэн “Чандмань хурд”, “Алтан жолоо найзуудын зам” зэрэг хоёр хоршооны хооронд үл ойлголцол байсаар байгаа нь ачаа тээшийн үнэ, үйлчилгээний цагийн хувиар зөрөхөд хүргэж, иргэдийн итгэл алдарч буйг дурдсан юм. Мөн тээвэрлэлтийн чиглэлд нийслэлийн төв рүү орох боломж байсаар атал зөвшөөрөлгүй тул иргэдэд буруу ойлголт төрүүлж байгааг онцлов.

Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр дараах шийдвэрүүдийг танилцууллаа:

  • Хот хоорондын үйлчилгээ үзүүлэгч таксинуудыг хаягжуулж, стикертэй болгох

  • Жолооч нарыг нэгдсэн хүрэмтэй болгох

  • Камерын нэгдсэн систем нэвтрүүлж, хулгайн тээврийг зогсоох

  • Жолооч нарт сургалт зохион байгуулах

  • Үйлчилгээний соёл, харилцааны чадварыг сайжруулах

  • Ачаа тээш, дайврын үнийг нэг стандартад оруулах

Дээрх шийдвэрийн хэрэгжилтийг тавдугаар сарын 15-нд хянах бөгөөд шаардлага биелүүлээгүй, эсэргүүцэл үзүүлсэн жолооч нарт түтгэлзүүлэх хүртэл арга хэмжээ авахаар болжээ.

Энэ шинэчлэлийн хүрээнд нэвтрүүлэх аппликэйшн нь зорчигчдод бодит цагийн мэдээлэл, захиалга, үйлчилгээний үнэн зөв мэдээллийг хүргэх зорилготой бөгөөд хөдөө-нийслэл чиглэлийн тээврийн ил тод байдлыг хангах шинэ арга хэмжээ болж байна.

Эх сурвалж: Автотээврийн газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада...
Top