x

Трамп: Хятадтай шударга худалдааны хэлэлцээр хийх нь АНУ-ын нэн тэргүүний зорилт

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ Хятад болон бусад орнуудтай шударга худалдааны хэлэлцээр байгуулах нь нэн тэргүүний зорилт гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Тэрбээр “Air Force One” онгоцонд өгсөн мэдэгдэлдээ, Хятадын дарга Ши Жиньпинтэй энэ долоо хоногт уулзах төлөвлөгөө байхгүй ч, АНУ-ын төлөөлөгчид Бээжингийн төлөөлөлтэй олон асуудлаар идэвхтэй хэлэлцэж байгаа гэлээ. Худалдааны хэлэлцээрийн талаар энэ долоо хоногт зарлах эсэх талаар асуухад тэр “магадлал өндөр” гэж хариулсан ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Д.Трамп өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2-нд олон улсын худалдааны түншүүддээ 10 хувийн тариф ногдуулсан бөгөөд Хятад, Канад, Мексик зэрэг улсад ган, хөнгөн цагаан, автомашины экспортод 25 хувийн өндөр татвар, Хятадад бүр 145 хувийн татвар оноосон юм. Гэвч үүний дараа тарифын хэрэгжилтийг 90 хоногоор хойшлуулсан бөгөөд энэ хугацаанд хэлэлцээр хийх боломжийг эрэлхийлж байна. Хариу тариф долдугаар сарын 8-наас хэрэгжиж эхлэх эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Ерөнхийлөгч Трамп “Хятад улс АНУ-г олон жилийн турш хохироосоор ирсэн” гэж шүүмжлээд, АНУ-ын ерөнхийлөгч асан Ричард Никсоны Хятадтай харилцаа тогтоох шийдвэрийг хамгийн муу шийдвэр байсан гэж нэрлэжээ.

Тэрбээр NBC News-д өгсөн ярилцлагын үеэр Хятадын тал тохиролцоонд хүрэхийг “маш ихээр хүсэж байна” гэж мэдэгдсэн бөгөөд АНУ “их наяд долларын худалдааны алдагдлыг зогсоож, одоо Хятадтай бизнес хийхгүй байгаа нь эерэг алхам” хэмээн онцолсон байна.

“Бид шударга хэлэлцээр хийх ёстой. Энэ бүхний үр дүнг харах л үлдлээ” гэж Ерөнхийлөгч Трамп мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top