x

Румынд Ерөнхий сайд огцрохоо мэдэгдэж, улс төрийн тогтворгүй байдал үүсээд байна

Румыний ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд хэт барууны үзэлтэй нэр дэвшигч Жорж Симион тэргүүлсний дараа Ерөнхий сайд Марчел Чолаку даваа гарагт огцорно гэдгээ мэдэгдлээ. Уг үйл явдал нь тус улсад улс төрийн тогтворгүй байдал үүсгэж, дахин үймээн дэгдэх нөхцөлийг бүрдүүлээд байна.

Румыний хэвлэлүүдийн мэдээлснээр, мягмар гарагийн өглөө түр ерөнхий сайдыг томилохоор болжээ. 2023 оноос хойш Ерөнхий сайдаар ажиллаж буй Марчел Чолаку нь зүүн төвийн үзэл баримтлалтай Социал демократ нам (PSD)-ыг удирддаг. Гэвч тус намын ерөнхийлөгчид нэр дэвшигч Крин Антонеску ням гарагт болсон санал хураалтаар гуравдугаар байрт орж, сонгуульд ялагдсан байна.

Ирэх тавдугаар сарын 18-нд болох ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд хэт барууны үзэл баримтлагч Жорж Симион болон Бухарест хотын дарга, бие даан нэр дэвшигч Никушор Дан нар өрсөлдөхөөр болжээ. Ингэснээр Румыний томоохон уламжлалт намууд хоёрдугаар шатнаас бүрэн гарч, шинэ улс төрийн төлөөллүүд давамгайлах магадлал өндөр болоод байна.

М.Чолаку өнгөрсөн жил хүчингүй болсон сонгуульд өөрөө нэр дэвшсэн боловч тансаг зэрэглэлийн онгоц ашигласан гэх шүүмжлэлд өртөж, нийт санал өгөгчдийн тавны нэг ч хүрэхгүй дэмжлэг авч, гуравдугаар байрт бичигдсэн юм. Тэрбээр албан ёсоор огцрох хүсэлтээ гаргасан ч одоогоор Ерөнхий сайдын албан тушаалдаа хэвээр үлдээд байгаа юм.

Жорж Симион өмнө нь “Politico” сонинд өгсөн ярилцлагадаа томоохон намууд дахин ялагдал хүлээвэл Ерөнхий сайд зайлшгүй огцрох ёстой хэмээн мэдэгдэж байв. Түүнчлэн тэрбээр өнгөрсөн арваннэгдүгээр сарын сонгуулиар ялалт байгуулсан Калин Жоржескуг дараагийн Ерөнхий сайдад хамгийн тохиромжтой хүн гэж тодорхойлсон байна.

Эх сурвалж: Politico

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top