x

Д.Трамп Орос, Украиныг урьдчилан болзолгүйгээр 30 хоногийн хугацаанд гал зогсоохыг уриалав

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Орос, Украины хооронд 30 хоногийн хугацаанд урьдчилан болзолгүйгээр гал зогсоохыг уриалж, хэрэв энэ саналыг хүндэтгэн үзэхгүй бол Вашингтон болон түүний түншүүд нэмэлт хориг арга хэмжээ авах болно гэж анхаарууллаа.

Украины тал энэхүү саналыг дэмжиж, “энэ мөчөөс эхлэн 30 хоногийн гал зогсооход бэлэн” гэдгээ Ерөнхийлөгч Владимир Зеленский пүрэв гарагт Д.Трамптай утсаар ярихдаа илэрхийлсэн байна. Гэсэн ч Украины Ерөнхийлөгч ОХУ ямар ч нөхцөл, болзолгүйгээр гал зогсоох шийдвэр гаргаж, дайныг эцэслэх бодит хүсэлтэй байгаагаа харуулах шаардлагатайг онцолжээ.

ОХУ-ын зүгээс Дэлхийн II дайны ялалтын 80 жилийн ойтой холбоотойгоор гурав хоногийн хугацаанд гал зогсоох санал тавьсан ч Украины тал үүнийг хангалтгүй гэж үзсэн байна. Украины Гадаад хэргийн сайд Оросын тал гурав хоногийн гал зогсоох дэглэм хэрэгжиж эхэлмэгц хэд хэдэн удаа амлалтаа зөрчсөн гэж мэдэгдээд, уг санаачилгыг “инээдмийн жүжиг” хэмээн нэрлэсэн байна. Харин Оросын тал Украины тал байлдааны ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгааг мэдээлжээ.

Д.Трамп нийгмийн сүлжээндээ бичихдээ:
“Хүлээн зөвшөөрөхүйц гал зогсоох хэлэлцээрийг дагаж мөрдөхийг найдаж байна. Шууд хэлэлцээний халдашгүй байдлыг хангах хариуцлагыг хоёр улсын аль аль нь хүлээх ёстой. Энэхүү гал зогсоох хэлэлцээр эцэстээ Энх тайвны хэлэлцээрт хүргэх ёстой бөгөөд үүнийг маш хурдан хийх боломжтой. Хэрэв миний үүрэг оролцоо шаардлагатай бол би тухайн мөчид бэлэн байх болно” гэж онцолжээ.

Энэхүү уриалга хоёр улсын хооронд нөхцөл байдлыг намжаах, цаашдын энхийн хэлэлцээрт хүрэх боломжийг нэмэгдүүлэх чухал алхам болно гэж ажиглагчид үзэж байна.

Эх сурвалж: Reuters.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top