x

Трамп Саудын Арабт айлчилж, 1 их наяд долларын хөрөнгө оруулалт татах зорилт тавив

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнөөдөр буюу тавдугаар сарын 13-нд Саудын Арабт албан ёсны айлчлал хийж, тус улсын нийслэл Риад хотод хунтайж Мухаммед бин Салмантай уулзана. Айлчлалын хүрээнд эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр хэд хэдэн томоохон гэрээ хэлэлцээр байгуулах хүлээлт үүсээд байна. Трампын зүгээс ирэх нэг жилийн хугацаанд Саудын Арабаас нэг их наяд ам.долларын хөрөнгө оруулалт татах сонирхлоо илэрхийлсэн нь энэхүү айлчлалын гол зорилтын нэг болжээ.

Маргааш буюу тавдугаар сарын 14-нд Трамп Катар улсад очиж, Булангийн орнуудын удирдагч нарын дээд хэмжээний уулзалтад оролцох бөгөөд айлчлалынхаа сүүлийн өдөр буюу тавдугаар сарын 15-нд Арабын Нэгдсэн Эмират улсад хөрөнгө оруулалтын асуудлаар хэлэлцээ хийхээр төлөвлөсөн байна. Тэрбээр Саудын Арабыг АНУ-ын хувьд эдийн засгийн чухал түнш гэж үзэж, өмнө нь ерөнхийлөгчөөр сонгогдохдоо ч хамгийн анхны гадаад айлчлалаа тус улсаас эхлүүлэхээр төлөвлөж байжээ. Гэвч тухайн үед Пап Францис таалал төгссөнтэй холбоотойгоор Ватиканд түрүүлж айлчилсан байдаг.

АНУ-ын эдийн засаг энэ оны эхний улиралд 0.3 хувиар агшсан нь тарифын бодлого зэрэг хүчин зүйлсээс үүдэлтэй хэмээн тайлбарлаж байгаа бөгөөд Трамп “Америк нэгдүгээрт” хэмээх бодлогоо хэрэгжүүлэхэд Булангийн орнуудын үндэсний баялгийн сангаас хөрөнгө оруулалт татахыг чухалчилж байна. Саудын Арабын хунтайж Мухаммед бин Салман энэ оны нэгдүгээр сард АНУ-д 600 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж болох талаар мэдэгдэж байсан бол Трамп уг тоог нэг их наяд ам.долларт хүргэх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.

Айлчлалын үеэр АНУ Саудын Арабт 100 тэрбум ам.долларын зэвсэг, технологи нийлүүлэх гэрээг байгуулах магадлал өндөр байгаа талаар ажиглагчид онцолж байна. АНУ өмнө нь Саудын Арабт тогтмол зэвсэг нийлүүлж байсан ч Жо Байдены ерөнхийлөгчийн үед энэ харилцаа түр зогсож, өнгөрсөн жилээс дахин сэргэсэн билээ. Саудын Арабын хувьд Трампын энэ удаагийн айлчлал нь хоёр улсын эдийн засгийн ойр харилцааг сэргээх, өмнө нь зогсонги байсан хамтын ажиллагааг идэвхжүүлэх боломж гэж үзэж байна.

Эх сурвалж: CNN, Reuters, Al Jazeera

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top