x

Л.Энх-Амгалан сайд Дорноговь аймагт хүүхэд, гэр бүлийн хөгжлийн үйл ажиллагаатай танилцлаа

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Дорноговь аймагт ажиллах үеэрээ тус аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын үйл ажиллагаатай танилцав. Тус газар 40 ажилтан, албан хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр гэр бүл, хүүхдийн хөгжил хамгааллын чиглэлээр аймаг орон нутагтаа үйл ажиллагаа явуулж байна.

Тус газрын тайланд дурдсанаар 2018-2025 онд Замын-Үүд сумын түр хамгаалах байраар 24 насанд хүрэгч, 93 хүүхэд, Сайншанд сумын түр хамгаалах байраар 12 насанд хүрэгч, 97 хүүхдэд хамгаалах үйлчилгээ үзүүлжээ. Цаашид Хүүхэд хамгааллын тухай хуулийн хүрээнд 2025 оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн сум, хороо бүрд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллах эрх зүйн орчин бүрдэж байгаа юм.

Дорноговь аймгийн хэмжээнд 14 сум байдаг бөгөөд эдгээр сумд бүгдэд нь нийгмийн ажилтан томилогдон ажиллаж эхэлсэн талаар Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга Ш.Алимаа мэдээллээ. Нийгмийн ажилтнуудын оролцоогоор хүүхдүүдийн санал бодлыг шууд төрд хүргэх, газар дээр нь тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хүүхдүүдийн төлөө дуу хоолой болж ажиллах боломж бүрдэж байгаа нь энэ ажлын чухал үр дүн болж байна.

Гэвч тус салбарт шийдвэрлэх шаардлагатай хэд хэдэн асуудал байгааг албаныхан онцоллоо. Хүний нөөцийн бүтэц, орон тоонд өөрчлөлт орсон хэдий ч албан тушаалын тодорхойлолт батлагдаагүй, бодлогын мэргэжилтнүүдийн орон тоо дутмаг байгаа нь үйл ажиллагаанд хүндрэл үүсгэж байгааг дурдсан юм. Мөн байгууллага нь түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж, хүүхэд хамгааллын чиглэлээр түргэн шуурхай ажиллах автомашингүй, сум, баг бүрд шинээр ажиллаж буй нийгмийн ажилтнуудыг техник, тоног төхөөрөмжөөр хангах шаардлагатай байгааг ажилтнууд сануулжээ.

Аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын газар хоёр жил тутамд “Хүүхдийн чуулган” зохион байгуулж, 14 сум тус бүрд “Хүүхдийн элч” томилон ажиллуулдаг уламжлал тогтоосон нь хүүхдийн эрх ашгийг хамгаалах, тэдний санал санаачилгыг төрийн бодлогод тусгуулах сайн жишиг болжээ.

Хүүхэд хамгааллын ажлын зэрэгцээ хүүхдийн хөгжлийг хангах, салбар дундын уялдаа холбоог сайжруулах, орон нутагт гэр бүл, нийгмийн хамгааллын үйл ажиллагааг илүү үр нөлөөтэй болгох шаардлагатайг салбарын сайд онцлон тэмдэглэлээ.

Эх сурвалж: Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top