x

Дотоодын хэрэглээний 20 хувийг хангах туншилтай эмийн үйлдвэр нээлтээ хийлээ

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын хамтарсан хөрөнгө оруулалттай МДМ ампул фарм ХХК нь туншилтай эмийн үйлдвэрлэлд 33 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, БНСУ-ын эм үйлдвэрлэлийн зохистой дадал (Korean GMP)-ын шаардлагыг бүрэн хангасан дотоодын “туншилтай эм”-ийн үйлдвэрийг ашиглалтад оруулж байна. 

Энэхүү туншилтай эмийн үйлдвэрийн төслийг анх 2022 онд Монголын эм үйлдвэрлэл, хангамжийн тэргүүлэгч байгууллагуудын нэг Мөнхийн тун ХХК санаачилж, 2024 онд эм хангамжийн ууган байгууллага болох Монгол Эм Импекс Концерн ХХК болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Dongkoo Bio&Pharma Co.,Ltd-тай хамтран МДМ ампул фарм ХХК-ийг үүсгэн байгуулж төслийн үйл ажиллагааг үргэлжлүүлснээр өнөөдөр ашиглалтад оруулж байгаа аж.

МДМ ампул фарм ХХК-ийн туншилтай эмийн үйлдвэр нь эмийн импортын хамаарлыг бууруулж, хүн ам, эрүүл мэндийн байгууллагыг эх орондоо үйлдвэрлэсэн чанартай, аюулгүй, эмчилгээний өндөр идэвхтэй эмээр тогтвортой, хүртээмжтэй хангах зорилготой.

Тус үйлдвэр бүрэн ашиглалтад орсноор МДМ ампул фарм ХХК нь жилд дундажаар 20 гаруй нэр төрлийн 60 сая ширхэг туншилтай эм үйлдвэрлэж хүчин чадалтай. Ингэснээр дотоодын зах зээлийн 20 орчим хувийг хангах боломжтой ба хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ зах зээлийн үнээс 15-20 хувь хямд үнээр хүргэх ач холбогдолтой.

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас гаргасан Эм зүйн салбарын үзүүлэлт-2023 мэдээлэлд тухайн онд нийт 528.2 тэрбум төгрөгийн эмийг импортоор оруулж ирсэн байна.

Эм үйлдвэрлэлийн салбарт 110 шинэ ажлын байр бий болгож, ажиллах хүчийг олон улсад туршлага судалж, мэргэших боломжоор хангахаас гадна БНСУ, БНХАУ, ХБНГУ, Канад зэрэг улсаас олон улсын туршлагатай мэргэжилтнүүд тус үйлдвэрт ажиллаж, эм зүйн салбарын мэргэжилтнүүдийн чадавхийг нэмэгдүүлэн ажиллаж байна.

Цаашид экспортод чиглэсэн үйлдвэрлэл явуулж, олон улсын зах зээлд гарах томоохон зорилттой тул үйлдвэрийг эмийн хатуу зохицуулалттай улсуудын нэг болох БНСУ-ын эм үйлдвэрлэлийн зохистой дадлын стандартын шаардлагад нийцүүлэн барьж байгуулахаас гадна, эмийн өндөр чанартай технологийг сонгож оновчтой нэвтрүүлэхэд онцгой анхаарал хандуулан ажиллаж байна.

МДМ ампул фарм ХХК нь үйлдвэрлэлдээ хаягдал ус, уурын эргэн ашиглалт болон эрчим хүчний хэмнэлтэд суурилсан шийдлүүдийг нэвтрүүлж байгальд ээлтэй үйлдвэрлэлийн шинэ жишгийг бий болгохыг зорьсноороо мөн онцлог аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top