x

Дорноговь аймагт хүүхэд хамгааллын тогтолцоо шат дараатай сайжирч байна

2018-2025 онд Дорноговь аймгийн Сайншанд, Замын-Үүд сумын түр хамгаалах байраар нийт 190 хүүхдэд үйлчилгээ үзүүлжээ. Энэ нь тус бүс нутагт хүүхэд хамгааллын тогтолцоо тогтвортой үйлчилж ирснийг харуулж байгаа ч тулгамдсан асуудлууд хэвээр байгааг салбарын удирдлагууд онцолж байна.

Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэ зохицуулалтаар 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн сум, хороо бүрд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллах эрх зүйн үндэс бүрдсэн. Энэ хүрээнд Дорноговь аймгийн 14 сум бүгд нийгмийн ажилтантай болсон бөгөөд тэд газар дээр нь хүүхдийн асуудлыг сонсох, дамжуулах, шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэж эхэлжээ.

Гэвч хүний нөөцийн бүтэц, албан тушаалын тодорхойлолт батлагдаагүйгээс бодлогын мэргэжилтнүүдийн орон тоо дутмаг байгааг Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын дарга Ш.Алимаа хэлсэн байна. Түүнчлэн байгууллага түрээсийн байранд байрладаг, хамгаалах үйлчилгээ үзүүлэх автомашингүй, сум, багийн ажилтнууд техник тоног төхөөрөмжийн дутагдалтай байгаа зэрэг бэрхшээлүүд бий. Сайд Л.Энх-Амгалан газар дээр нь ажиллаж, ажилтнуудын санал хүсэлтийг сонсож, салбар хоорондын уялдааг сайжруулах, нэгдсэн бодлогоор ажиллах нь чухал гэдгийг онцолсон.

Мөн хүүхэд хамгааллын ажилтай зэрэгцэн хүүхдийг хөгжүүлэх, тэдний санал санаачилгыг төрд хүргэх ажлыг мартаж болохгүй. Энэ хүрээнд хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг “Хүүхдийн чуулган”-аар дамжуулан 14 сум тус бүрт хүүхдийн элч ажиллаж, хүүхдийн дуу хоолойг төрд хүргэдэг жишиг тогтжээ.

Эх сурвалж: Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top