x

Улаанбаатар хот тээврийн загварчлалаа олон улсын түвшинд хүргэх зорилт тавив

Нийслэл хотын төлөвлөлт, тээврийн бодлогыг илүү нарийн, шинжлэх ухаанч байдлаар хөгжүүлэх зорилтын хүрээнд Улаанбаатар хотын удирдлагууд дэлхийн тэргүүлэгч PTV группийн төлөөлөгчидтэй уулзлаа. Энэхүү уулзалтад Автозамын түгжрэлийг бууруулах төсөл хөтөлбөрийн зохицуулагч Д.Бадарсан, Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр, Бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Хадбаатар нар оролцож, авто зам, нийтийн тээврийн зохион байгуулалтыг хотын хөгжлийн төлөвлөлттэй хэрхэн уялдуулах талаар санал солилцсон байна.

PTV группийн Visum программ нь тээврийн бодит нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, хэтийн эрэлтийг тооцоолж, олон хувилбарт загварчлал гаргадаг дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн систем бөгөөд Европ, Ази, Америк зэрэг олон улсад хэрэглэгддэг. Уг программ нь хотын дэд бүтцийн хөгжлийг төлөвлөх, түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах зэрэг шийдвэр гаргалт, бодлого боловсруулахад тоон мэдээлэлд тулгуурласан шинжилгээний чухал хэрэгсэл болдог.

Уулзалтаар Улаанбаатар хотын ирээдүйн тээвэр, хот байгуулалтын бодлогыг тооцоо судалгаанд тулгуурлан боловсронгуй болгох чиглэлээр PTV групптэй хамтран ажиллах суурь тавигдаж байгаа юм. Цаашид тээврийн загварчлалын энэхүү шийдэл нь нийслэлийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх, иргэдийн зорчих хөдөлгөөнийг хөнгөвчлөхөд бодит үр нөлөө үзүүлнэ гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top