x

Тушаал дэвшсэн дуучин

2002 онд “Английн аугаа 100 хүн” шалгаруулах санал асуулгаар Фреди Меркурий 58-р байранд бичигдэж байжээ. Англичууд Фредид арай л бага санал өгч дээ, минийхээр бол эхний 10 дотор элбэгхэн ороод ирэхээр юм гэж бодож суув. 2008 онд “Rolling Stone“ сэтгүүл “Хүн төрөлхтний 100 аугаа дуучин” тодруулахад Фреди 18-р байранд бичигдэв, бас л чамлалттай санагдсан. Хүүхэд ахуй цагаасаа би Michael Jackson, Whitney Houston, Freddie Mercury гэх 3 дуучны дуу болгоныг нь сонсож, үгийг нь цээжилж, дагаж дуулах гэж хичээж байсан, одоо ч энэ гурвынхаа дууг сонссоор явна. Тэд гарцаа байхгуй миний үеийн байтугай бидний хойч үед ч дэлхийг дэлдийлгэсэн рок попын хаан, хатад гэдэгтэй хэн маргах юм. 

Бидний цэнхэр гаригийн хүмүүст ихээр хайрлагдсан аугаа дуучин Фредид маань зориулсан “Bohemian Rhapsody” хэмээх кино-хөшөө дурсгал саяхан босчээ. Сарын өмнө нээлтээ хийсэн уг кино 52 сая долларын өртгөөр бүтсэн ч өнөөдрийн байдлаар 539 сая доллар цуглуулаад байгаа нь дэлхий нийтээрээ энэ аугаа дуучнаа хичнээн их санасны илрэл бизээ. Тун удахгуй Өргөө кино театрт энэхүү кино гарч эхлэх сураг гарсан.  

Сонирхуулахад гол дүрд Саша Барон Коэнийг тоглуулж байсан ч Queen хамтлагийн гоцлол гитарчин Брайн Мэй, бөмбөрчин Рожер Тейлор хоёрт таалагдаагүй тул Реми Маликаар сольж, Брайн Сингер найруулж байсныг нь ч бас Декстер Флетчерээр сольсон байна. Киноны саундтракууд Queen хамтлагийн дуунуудаас бүрдэж байгаагаас 11 дуу нь өмнө нь бичлэг болж хэвлэгдэж байгаагуй дуунууд, түүнээс тав нь 1985 онд амьдаар бичүүлсэн хоолойны 21 минутыг оруулсан дуу юм байна. 1985 оны 7-р сарын 13 нд “Уэмбли” стадионд 75000 хүн үзсэн, дэлхийн бараг л бүх тв шууд дамжуулсан “Live Aid” гэж энэ дэлхий гэдэг гариг дээр болж байсан хамгийн агуу гайхалтай концерт тоглогдсон. Англичууд тоглолтын дараа Live Aid-д зориулсан маркийг ч Фредигийн зурагтай хэвлэж байв. 

Киноны зураг авалт хийх Уэмбли стадион 1985 оноос хойш ихээхэн шинэчлэгдэн өөрчлөгдсөн тул энэ тоглолтын хэсгийн зургийг авах гэж хуучин Уэмблийг Лондон хотын хойно орших нислэгийн талбай дээр шинээр барьж байгуулаад тухайн үед (1985 он) Live Aid ийн продюсераар ажилласан Боб Гельдофыг авчирч үзүүлтэл тэрээр: - Яг л 1985 оны Уэмбли мөн байна гэж дуу алдсан байна.

1946 онд Занзибар хотод парс гаралтай гэр бүлд нэгэн хүү мэндэлж Фаррух Булсара хэмээх нэрийг аав нь хайралжээ. Фаррух нэрийг орчуулбал “Гайхамшиг” гэсэн үг бөгөөд Гайхамшиг нэрт хүү найман настайдаа Энэтхэгийн Бомбей хотын ойролцоо сургуульд орж спорт, урлаг, хичээл сурлагын бүхий л төрлөөр авъяас чадвараа гайхуулж эхэлсэн байна. Теннис тоглоод сургуулийн аварга болов, гүйлт харайлтын олон төрөлд ч аваргалав, тоо бодолт, физик, хими гээд бүх л хичээлүүдийн алтан онцын эзэн болов, зургийн хичээл дээр гайхалтай сайхан зургууд ч зурав. Сургуулийн хоор дууны багт дуулж байхыг сонссон сургуулийн захирал хүүгийн аавд: “Танай хүүд гайхамшигтай сайхан дуулах хоолой заяажээ, хүүг төгөлдөр хуурын сургалтанд явуулж хөгжүүлэх цөөхөн хэдэн рупи шуудангаар явуулаарай” гэсэн захидал ирүүлсэнд Фаррухын аав тэр дор нь мөнгийг илгээснээр хүүхдийн төлөө сэтгэлтэй ухаалаг захирал, хүүдээ итгэдэг хайртай аав хоёрын дэмжлэгээр дуу хөгжим хэмээх гайхамшиг руу тэр хүү хөл тавьж, хүн төрөлхтөнд дуу хөгжмөөрөө том бэлэг барих үүд хаалга нээгдсэн юм.

Гайхамшигтай Фреди маань дуучин болхоосоо өмнө Айлсвортын коллежд сурч байжээ. 1969 онд Лондоны дүрслэх урлагийн "Илинг" коллежийг онц дүнтэй төгсөж зураач дизайнер мэргэжил эзэмшсэн байна. Тэрээр бурхнаас заясан бүх талын авьястай тэр нь юугаар ч хамаагүй өөрөөс нь, дотроос нь зад татаад гарах гэж явсаар дуу дуулах тэр гайхам хоолой нь дуу хөгжим урлаг руу чирээд оруулсан байх.

 

Queen хамтлагийнхаа логог өөрийн гарааг зурсан нь 

Фреди ижил хүйстэн байсан, эхнэртэй ч байсан юм. Гэр бүлээрээ Англид нүүж ирсэний дараа 1969 онд Мэри Остинтой танилцаж, ухаангүй дурлаж, араас нь гүйсээр авч суусан байдаг. 1973 онд тэрээр Мэрид гей буюу ижил хүйстнээ сонирхогч гэдгээ дуулгасан ч Мэри түүнийг хайрласан хэвээр, бүр хүүхэдтэй болмоор байгаагаа хэлж байжээ. Фреди амьдралынхаа сүүлийн өдрүүдийг Мэритэй хамт өнгөрүүлсэн юм. Тэрээр хамаг хөрөнгөө аав ээж дүү болон хайрт Мэридээ хувааж өгөхөөр гэрээслэлдээ бичиж үлдээснээс нь Мэридээ ямар их хайртай байсанг нь харж болохоор.

Агуу дуучин маань 1991 оны 11 сард тэртээ дээр тэнгэрт байдаг бурханд дуучин хэрэгтэй гэсэн зарын дагуу тушаал дэвшин энэ ертөнцөөс явав. Явхаасаа өмнөхөн хайртай Мэригийнхээ гараас барьж байгаад өөрийнхөө чандрыг хэнд ч хэлэхгүй, харуулахгуй нууцаар хийсгээрэй гэж захисан гэдэг. Фредиг явсаны дараа Мэри хүнтэй сууж хоёр ч хүүхэд төрүүлжээ. Гэхдээ тэрээр хожим дурсан ярихдаа: “Фредиг алдсаны дараа би гэр бүлээ алдсан, тэр миний хувьд бүх л амьдрал минь байсан, тэр хэнтэй ч адилхан байгаагүй” гэжээ. Тэр хэнтэй ч адил байгаагүй юм.  

Фаррух Булсарагийн оюутан ахуйдаа зурсан зурагуудаас  

Show Must Go On

Батболд /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи...
Top