x

АНУ-ын өндөр албан тушаалтны хэлснээр энхийн хэлэлцээрээс ихийг хүлээхгүй байна

АНУ-ын Төрийн департаментын өндөр албан тушаалтан, сенатор Марко Рубио Украин, Оросын энхийн хэлэлцээр Туркт болох чухал уулзалт болно гэдэгт өндөр найдлага тавихгүй байгаагаа мэдэгдлээ. Тэрээр уг асуудлаар ахиц гаргахын тулд Дональд Трамп, Владимир Путин нар биечлэн уулзах шаардлагатай гэж үзэж байна.

“Ерөнхийлөгч Трамп, ерөнхийлөгч Путин хоёр энэ асуудлаар шууд харилцан уулзах хүртэл ямар нэгэн ахиц гарна гэж би бодохгүй байна” хэмээн тэрээр Туркийн өмнөд хэсэгт болсон НАТО-гийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтын дараа хэлжээ.

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский тус улс төлөөлөгчдөө Истанбул руу явуулахаа баталсан ч Оросын тал хэлэлцээрийг нухацтай авч үзэхгүй байна хэмээн шүүмжилсэн байна.

Тэрбээр Анкара хотноо сэтгүүлчдэд хандан, Оросын төлөөлөгчдийг “доод түвшний” гэж дүгнэжээ. Харин Оросын төлөөлөгчдийн тэргүүн, ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский Кремлийн баг шаардлагатай бүх мэдлэг, чадвартай гэж мэдэгдсэн байна.

Өдрийн эхэнд Ойрхи Дорнодод айлчилж буй Дональд Трамп ч мөн энхийн яриа хэлэлцээ ахихын тулд Путинтэй биечлэн уулзах шаардлагатай гэж хэлсэн юм.

BBC агентлагийн сурвалжлагч Air Force One онгоцонд түүнээс Оросын төлөөлөгчдийн түвшний талаар асуухад Трамп “Путин бид хоёр уулзах хүртэл юу ч болохгүй” хэмээн хариулжээ.

“Тэр намайг очихгүй бол ирэхгүй. Та дуртай байсан ч, үгүй байсан ч, бид хоёр уулзахгүй л бол юу ч болохгүй. Гэхдээ бид энэ асуудлыг шийдэх л болно. Учир нь хэт олон хүн амь үрэгдэж байна” гэж Трамп нэмж хэлжээ.

Тэрбээр хэрэв “тохиромжтой” байвал Баасан гарагт Турк дэх хэлэлцээрт оролцоно гэж мэдэгдсэн ч дараа нь Вашингтонд буцаж магадгүй хэмээв.

АНУ, Турк, Украин, Оросын төлөөлөгчид энэ Пүрэв гарагт Истанбул хотод 2022 оноос хойших анхны нүүр тулсан хэлэлцээрийг хийхээр төлөвлөж байсан ч оройн байдлаар тов гаргаагүй байв. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар уулзалт Баасан гарагт болох магадлалтай байна.

Эх сурвалж: BBC News

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top