x

Тээврийн хэрэгслийн татварын хугацаа дуусахад цөөн хоног үлдлээ

Монгол Улсад автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа, зургаадугаар сарын 1-ний өдрөөс өмнө харьяалах татварын албанд төлөх хуультай. Энэ үүргийг биелүүлээгүй тохиолдолд замын хөдөлгөөнд оролцох эрхийг хязгаарлах хүртэл арга хэмжээ авдаг. Тээврийн хэрэгслийн татварын тухай хуулийн хэрэгжилт, одоогийн байдал болон иргэд хэрхэн татвараа төлөх талаар Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагч Д.Батням мэдээлэл өглөө.

2025 онд шинэчилсэн татварын зохицуулалт хэрэгжиж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд бүртгэлтэй 718,000 тээврийн хэрэгслээс 228,710 нь татвараа төлөөд байгаа нь төлөлтийн биелэлт 40 гаруй хувьтай байгааг илтгэж байна. Харин 100,000 гаруй иргэн одоогоор татвараа төлөөгүй байгаа аж.

Татвараа хэрхэн төлөх вэ?
Иргэд дараах цахим болон уламжлалт сувгаар татвараа төлөх боломжтой:

  • Цахимаар:

    • И-Монголиа

    • Gereg kiosk

    • smartcar.mn

    • autobox.mn

    • etax, Ebarimt

    • Арилжааны банкуудын аппликэйшн

  • Банкны салбарууд:
    Шууд очиж биечлэн төлбөр хийх боломжтой.

Хуулийн хугацаа дуусахад ойртоод байна
Хувь хүн зургаадугаар сарын 1-ний өдрөөс өмнө татвараа төлөх үүрэгтэй бол, аж ахуйн нэгж байгууллагууд улирал бүрийн сүүлчийн сарын 25-ны дотор тэнцүү хэмжээгээр хуваан төлөх ёстой. Автотээврийн хэрэгслээ бусдад шилжүүлсэн тохиолдолд дараагийн улирлаас эхлэн татварын үүрэг дуусгавар болдог.

Төлөөгүй бол ямар хариуцлага хүлээх вэ?
Хугацаандаа төлөөгүй тохиолдолд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасны дагуу тухайн тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахыг хориглох бөгөөд эрх нь хязгаарлагдах эрсдэл үүснэ. Мөн тухайн оны зургаадугаар сарын 1-нээс хойш импортоор орж ирсэн тээврийн хэрэгслийн татварыг тухайн жилдээ үлдсэн хугацааны хэмжээнд тооцон төлнө.

Иргэдийн анхаарах ёстой гол зүйл бол хугацаандаа татвараа төлж, замын хөдөлгөөнд оролцох эрхээ баталгаажуулах явдал юм.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top