x

“Ногоон нуур” цэцэрлэгт хүрээлэнд монгол, япон иргэд мод тарилаа

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ногоон нуур” цэцэрлэгт хүрээлэнд Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара япон иргэдийн хамтаар мод тарилаа. Дэлхийн II дайны үед олзлогдон Монгол Улсын бүтээн байгуулалтад оролцож байсан япончуудын дурсгалд зориулан “Сакүра” гэр музейг  тус цэцэрлэгт хүрээлэнд байгуулсан юм.

Япон цэргүүд 1945-1947 онд Улаанбаатар хотод зам, гүүр тавихад оролцож, Их тэнгэр дэх харшийн барилга, Сонгины амралт,  Д.Сүхбаатарын талбай, Төрийн ордон, түүний хойдох 72 айлын орон сууц буюу арктай байшин, МУИС, Дуурийн театр зэрэг барилгыг барилцсаныг гэр музей дэх гэрэл зургууд харуулжээ. Монгол, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан 2012 онд “Сакүра” гэр музейг байгуулсан юм.  

"Сакүра" гэр музейг санаачилсан С.Өлзийтогтох:

-“Япон хүмүүсийн бүтээн байгуулалцсан барилга, гүүр, замын дийлэнх нь одоо ч байсаар байна. Тухайн үеийн үйл явдалд оролцож байсан хүмүүсийн ярилцлагыг товч байдлаар музейдээ тавьж байгаа. Тухайлбал, Ноён Сайто гуай 1945 оны 12 дугаар сард Монголд ирж, Улаанбаатар хотын  авто засварын заводод ажиллаж байжээ. Тэрээр 1947 оны 11 сарын 19-нд бусад нөхдийн хамт эх орон руугаа буцсан тухайгаа надад ярьж байсан юм” гэв.

Өдгөө 103 настай ахмад дайчин Г.Чогсомжав гуай Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумаас энэхүү өдөрлөгийг зорин иржээ. Тэрээр тухайн үед Дотоод явдлын яамны 9 дүгээр хэлтсийн харьяа Хамгаалах хороонд алба хаан, Японы олзлогдогсдыг харгалзаж байсан түүхээ хуваалцахдаа, “Япончууд мод бэлтгэх, барилгын суурийн шороо ухах, чулуу бутлах зэрэг ажил хийдэг байсан. Тэд бүгд өвлийн хувцасгүй, зуны хувьцастай ирцгээсэн байсан. Халуун дулаан орны хүмүүс учраас Монголд ирээд хүйтэн байна гэж хэлдэг байсан” хэмээн хуучлав.

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара: 

-“Энэхүү сайхан үйл ажиллагаанд оролцох завшаан тохиосонд туйлын их баяртай байна. Ахмад дайчин Г.Чогсомжав гуай бидэнд, тухайн цаг үеийн нөхцөл байдал, япон хүнтэй ажиллах ямар байсан талаар дурслаа. Энэхүү музейг олон хүн үзэж сонирхон Монгол Улсын бүтээн байгуулалтад гар бие оролцсон япон хүмүүсийг санан дурсаж яваасай хэмээн хүсэж байна” гэв.

 

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top