x

Стандартын хууль шинэчлэгдэж, хэрэгжилтийн хяналтад иргэд, бизнесийн оролцоо нэмэгдэнэ

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа.

Энэхүү хуулийн шинэчилсэн найруулга нь олон жил хэрэглэгдсэн хуучин хуулиас үүдэлтэй үл ойлголцлыг шийдвэрлэх, салбар хоорондын уялдааг хангах, үйлдвэрлэл болон импортын чанарыг хяналтад авах зорилготой юм. Одоогийн хүчин төгөлдөр хуульд стандартуудыг “сонгон хэрэглэх” хэмээн зааснаар иргэд, аж ахуйн нэгж, хяналтын байгууллагуудын дунд ойлголтын зөрүү үүсч, хуулийн хэрэглээнд тодорхойгүй байдал үүсгэж байжээ.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад нийт 6730 стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа ч стандартын хэрэгжилт хангалтгүй байгаагаас хүн, малын эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэх тохиолдол цөөнгүй бүртгэгддэг байна. Иймд шинэ хуулиар дараах үндсэн чиглэлүүдийг тодорхойлсон байна:

  • Стандартыг дагаж мөрдөх эрх зүйн үндсийг бий болгох

  • Салбар дундын уялдаа холбоог сайжруулах

  • Тохирлын үнэлгээний байгууллагын эрх үүргийг нарийвчлах, бодлогоор дэмжих

  • Бараа бүтээгдэхүүний зах зээл, хил гааль дээр тохирлын баталгааг шалгах эрх бүхий байцаагчийн чиг үүргийг нэмэгдүүлэх

  • Төрийн хяналтаас гадна иргэд, үйлдвэрлэгч, нийлүүлэгч талуудыг хяналт, хэрэгжилтэд идэвхтэй оролцох нөхцөлийг бүрдүүлэх

Шадар сайд С.Амарсайхан төслийн танилцуулгадаа, “Хууль шинэчлэгдсэнээр үндэсний үйлдвэрлэлийг чанарын хувьд ахиулах, экспортыг дэмжих, олон улсын худалдаанд оролцох нөхцөлийг хөнгөвчлөх, хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангасан чухал алхам болно” гэдгийг онцолжээ.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээллийн газар

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top