x

Авлигатай тэмцэх хөтөлбөрийн хэрэгжилтээр СЕХ тэргүүлжээ

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 2024 оны хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнгээр Сонгуулийн ерөнхий хороо Улсын Их Хурлын дэргэдэх байгууллагуудын дундаас хамгийн өндөр үнэлгээ авч, тэргүүлжээ. Энэ талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Авлигатай тэмцэх газар хамтран нэгдсэн тайлан гаргаж, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнг Хууль зүйн байнгын хороонд танилцуулсан байна.

Хөтөлбөрийн хүрээнд Сонгуулийн ерөнхий хороо нь нам, эвсэл, нэр дэвшигчдийн санхүүгийн тайланг ил тод, нээлттэй мэдээлэх, сонгуулийн зардлыг бууруулах, тайлан өгөөгүй этгээдүүдэд хариуцлага тооцох эрх зүйн орчныг сайжруулах ажлыг амжилттай хэрэгжүүлсэн байна. Мөн олон нийтийг мэдээллээр хангах, иргэдийн хяналт, оролцоог нэмэгдүүлэх, сонгогчдын боловсрол, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилт хангалттай хэрэгжсэн гэж үнэлэгджээ.

Түүнчлэн гадаадад оршин суугаа сонгогчдын эрхийг хангах, залуус болон эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хийсэн ажлууд хөтөлбөрийн төлөвлөгөөтэй нийцсэн гэж дүгнэсэн байна. Ажлын хэсгийн үнэлгээгээр Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт тусгасан 6 үндсэн зорилгын хүрээнд 20 зорилтыг нийтдээ 92 хувийн биелэлттэй хэрэгжүүлжээ.

Уг хөтөлбөр нь Монгол Улсын Их Хурлын 2023 оны 59 дүгээр тогтоолоор батлагдан, 2030 он хүртэл хэрэгжихээр төлөвлөгдсөн юм.

Эх сурвалж: Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top