x

Хятадад хүн дүрст роботуудын анхны боксын тэмцээн болж, технологийн шинэ үеийг эхлүүллээ

Дэлхийд анх удаа хүн дүрст роботуудын тулааныг харуулсан боксын тэмцээн Хятадын Ханжөү хотод болж, технологийн хөгжлийг сонирхогчдын анхаарлыг татлаа. “Unitree Robotic” компани энэ тэмцээнийг “Unitree Fist King: Awakening” нэртэйгээр зохион байгуулсан бөгөөд тулаан нь тай бокс буюу муайтай төрлөөр явагдсан нь уламжлалт тулааны техникийг хиймэл оюунтай төхөөрөмжид нутагшуулж чадсаныг илтгэж байна.

Роботуудыг рингэн дээр гаргахаас өмнө инженерүүд тэдгээрийг сайтар тохируулан, ялангуяа тэнцвэрээ хадгалах чадварыг сайжруулахад онцгой анхаарчээ. Хажуугийн цохилт, өвдгөөр өшиглөх зэрэг хурдтай, нарийн техник гүйцэтгэхийн тулд эдгээр “G1” загварын роботуудыг LiDAR мэдрэгч, зай мэдрэгч камер зэрэг өндөр нарийвчлалтай төхөөрөмжөөр тоноглосон байна.

Тэмцээнд оролцсон роботуудыг инженерүүд алсаас удирдаж, дуу хоолойгоор заавар өгдөг систем ашигласан байна. Тэмцээний дүрэм ёсоор унасан робот найман секундийн дотор босож чадахгүй бол ялагдсан гэж тооцжээ. Энэ нь зөвхөн тулааны ур чадвар бус, программчлал, механикийн шийдэлд тулгуурласан шинэ үеийн спортын дүрэм хэмээн тодорхойлогдож байна.

Тус тэмцээний гол зорилго нь “Unitree” компанийн робот техник, инженерчлэлийн дэвшлийг бодит хөдөлгөөн бүхий орчинд туршиж, олон нийтэд танилцуулах явдал байв. “Unitree” компани 2025 оны 12 дугаар сард дараагийн тэмцээнээ илүү өргөн цар хүрээтэй, сонирхол татам байдлаар зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд эхний тэмцээнээс олж авсан туршлага дээрээ үндэслэн роботуудын ур чадвар, үзүүлбэрийг улам боловсронгуй болгохоор ажиллаж байна.

Тэмцээнд ашигласан “G1” загварын роботууд нь 35-47 кг жинтэй, 127 см орчим өндөртэй бөгөөд зарим нь боловсруулалт сайтай “G1 EDU” хувилбар байжээ. Энэ нь роботын өндөр нарийвчлалтай хөдөлгөөн хийх чадварыг харуулсан төдийгүй, инженерчлэлийн шинэ шатанд гарсан технологийг бодитоор танилцуулсан онцлох үйл явдал болсон юм.

Эх сурвалж: CNN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top