x

“Баргажин-2025” олон улсын наадмыг Төв аймаг анх удаа зохион байгуулна

Барга угсаатны түүх, соёл, урлаг, уламжлалт зан заншлыг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой “Баргажин-2025” олон улсын наадмыг энэ оны наймдугаар сарын 9, 10-ны өдрүүдэд Төв аймгийн Зуунмод сумын төв цэнгэлдэх хүрээлэнд анх удаа зохион байгуулахаар боллоо. Наадмыг зохион байгуулах эрхийг энэ удаа Төв аймаг анх удаа авч, барга угсаатны соёлыг нутгийн иргэд, залуу хойч үед өвлүүлэхэд онцгой ач холбогдол өгч байна.

Наадмын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагаа олон талт, соёл, урлаг, уламжлалыг хамарсан өргөн цар хүрээтэй байх юм. Тухайлбал, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, “Чингис хаан” үндэсний музей, Төв аймгийн музейтэй хамтран “Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошууны түүх, соёл” сэдвээр эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна. Мөн барга угсаатны хувцас загварын уралдаан, эд зүйлийн үзэсгэлэн, ардын дуу хөгжмийн улсын уралдаан, үндэсний бөхийн барилдаан, сурын “Түнх” харваа зэрэг арга хэмжээнүүдийг төлөвлөсөн байна.

Энэхүү наадам нь зөвхөн соёлын баяр наадам төдий бус, үндэсний өв, олон угсаатны соёлын дархлааг тэтгэх, судалгаа, танин мэдэхүйн ач холбогдолтой үйл явдал байх юм. Наадмын ажлын багийн ахлагч бөгөөд Төв аймгийн Засаг даргын зөвлөх Б.Отгонбаярын мэдээлснээр, тус наадмыг цаашид үндэсний хэмжээний брэнд эвент болгох зорилготойгоор наадмын үндсэн брэндбүүк боловсруулж буй аж.

“Барга судлалын холбоо” ТББ-ын тэргүүн Д.Мөнхтөмөрийн мэдээлснээр барга угсаатан нь өнөөдөр Дорнод, Төв, Хэнтий, Булган, Завхан аймаг, Улаанбаатар хотын тодорхой хэсэгт суурьшиж байгаа бөгөөд Төв аймгийн Баян, Баянцагаан, Сэргэлэн, Зуунмод сумдад харьцангуй олон барга угсаатан оршин суудаг байна.

“Баргажин” наадмыг анх 2007 онд Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд зохион байгуулсан бөгөөд түүнээс хойш гурван жил тутамд нэг удаа Дорнод аймгийн Гурванзагал, Чойбалсан, мөн ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотод ээлжлэн зохион байгуулж ирсэн түүхтэй. Энэ жил ийнхүү анх удаа Төв аймагт зохиогдох гэж буй нь тус нутгийн түүх, соёлын өвийг өргөн хүрээнд таниулах томоохон боломж болж байна.

Эх сурвалж: Төв аймгийн ЗДТГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top