x

Намибид Германы колоничлолд хэлмэгдэгсдийн дурсгалыг анх удаа албан ёсоор хүндэтгэлээ

“Германы мартагдсан геноцид” хэмээн түүхэнд нэрлэгддэг эмгэнэлт үйл явдлын хохирогчдын дурсгалыг хүндэтгэх үндэсний өдрийг Намиби улсад анх удаа албан ёсоор тэмдэглэлээ. Лхагва гарагт зохион байгуулагдсан энэхүү ёслолын арга хэмжээ нь 1904-1908 оны хооронд Германы колоничлогчдын гарт амиа алдсан хереро болон нама үндэстнүүдийн дурсгалыг хүндэтгэх зорилготой байв.

Ёслолын үеэр Ерөнхийлөгч Нетумбо Нанди-Ндайтва үг хэлж, хэлмэгдэгсдэд зориулан нэг минут дуугүй зогсоод зул өргөж эмгэнэл илэрхийлэв. Тэрбээр “Олон хүн хорих лагерьт албадан хоригдож, өлсгөлөнгөөр амиа алдаж, заримынх нь гавлын ясыг шинжлэх ухааны нэрийн дор Герман руу зөөсөн. Энэ бүхэн бол бидний эсэргүүцэл, тэсвэр хатуужлыг илэрхийлэх хамтын түүхийн нэг хэсэг” хэмээн онцолж, Герман улс илүү их нөхөн төлбөр олгох ёстойг шаардав.

Парламентын цэцэрлэгт хүрээлэнд болсон энэхүү түүхэн ач холбогдолтой ёслолд Ерөнхийлөгч Н.Ндайтва мөн Германы засгийн газар геноцид үйлдсэнийг хүлээн зөвшөөрсөн нь тэдний зүрх сэтгэлийг тодорхой хэмжээнд тайтгаруулж байгаа ч нөхөн төлбөрийн асуудалд ахиц гараагүй байгааг дурдсан байна. Герман 2013 оноос эхлэн хэлэлцээ хийж байгаа ч өдийг хүртэл тохиролцоонд хүрээгүй байгаа аж.

Харин ХБНГУ-ын Гадаад хэргийн яамны Африкийн асуудал хариуцсан захирал Кристоф Ретцлафф “Берлин ёс суртахууны болон улс төрийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч байгаа” хэмээгээд, Намибитай эвлэрэлд хүрэхийн төлөө хамтран ажиллаж буйгаа илэрхийлжээ.

1907 оны тавдугаар сарын 28-нд Германы колоничлогчид хорих лагерийг хаах тушаал гаргасан нь хереро, нама үндэстнүүдийн туулсан асар их зовлон шаналал, аллага, албадан шилжүүлэлт, өлсгөлөнг эцэслэх эхлэл болсон гэж Намибийн Засгийн газар мэдэгдсэн байна.

Ийнхүү Намиби улс хэлмэгдэгсдийн дурсгалыг албан ёсоор анх удаа тэмдэглэн өнгөрүүлснээр тус улсын түүхэн үнэнтэй нүүр тулах, олон улсын хамтын нийгэмлэгт уриалга дэвшүүлэх чухал алхам боллоо.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top