x

Турк улс 50 мянга орчим хоригдлыг суллахаар хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөж байна

Туркийн Хууль зүйн яам болон эрх баригч Шударга ёс, хөгжлийн намын депутатууд хамтран боловсруулсан хуулийн төсөл энэ долоо хоногт парламентын хэлэлцүүлэгт орж магадгүй байна. Рамадан-байрамын баярын өмнө батлагдахаар төлөвлөж буй уг хуулийн дагуу 45-50 мянган хоригдлыг хугацаанаас нь өмнө суллах боломж бүрдэх аж.

Одоогоор Туркийн шоронгуудад 410 мянга гаруй хүн хоригдож байгаа бөгөөд хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ял нь дуусахад гурван жилээс доош хугацаа үлдсэн тохиолдолд үлдсэн ялаа шоронгоос гадуур, хатуу хяналт дор эдлэх бололцоог олгоно. Гэхдээ суллагдах хүмүүсийн хэргийг тусгай ажиглалтын комисс нягт шалгаж, сэтгэцийн эмгэгтэй болон хүчирхийллийн шинжтэй гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд энэ хөнгөлөлт хамаарахгүй.

Мөн давтан гэмт хэрэгтнүүдийн ял хэт хатуу байгаа нь засрал хүмүүжлийг сааруулж байгааг эрх баригчид онцолж, ялыг хөнгөлөх бололцоог судалж байна. Харин үүний зэрэгцээ “жижиг зөрчил” гэж ангилдаг зарим хэрэгт ногдуулах шийтгэлийг чангатгаж, өмнө нь биеэр эдлүүлэх шаардлага тавьдаггүй байсан хоёр хүртэлх жилийн ялтай хэргийн хувьд тав хоногоос долоо хоног хүртэл заавал хорих зохицуулалт оруулах санал гаргасан байна.

Түүнчлэн террорист байгууллагад албан ёсоор элсээгүй ч тэдний сонирхлыг дэмжсэн үйлдэл хийсэн этгээдэд оноох ял тодорхой бус, ойлгомжгүй гэх үндэслэлээр Үндсэн хуулийн цэцээс шүүмжлэл хүлээж авсан ч шинэ томьёолол тусгагдаагүй байна.

Энэхүү хуулийн төсөл нь Туркийн шоронгийн хэт ачааллыг бууруулах, хорих ялын үр нөлөөг дээшлүүлэх, хоригдлыг нийгэмшүүлэх үйл явцыг сайжруулах зорилготой. Учир нь тус улсад луйвар, авлига, хүнд ба онц хүнд гэмт хэрэгт маш олон жилийн хорих ял ногдуулдаг. Жишээлбэл, шинээр төрсөн өвчтэй нярай хүүхдүүдийг хууль бусаар шилжүүлэн өгч ашиг олсон 47 эмнэлгийн ажилтантай гэмт бүлэглэлийн гишүүдийг 177-оос 582 жилийн ял оноосон нь дуулиан тарьсан хэрэг байв.

Эх сурвалж: Kazinform

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top