x

Даац хэтрүүлэлтийг зогсоох хяналт эхэлж, уул уурхайн тээврийг түр зогсоолоо

Зам, тээврийн яамнаас 2025 оны тавдугаар сарын сүүлээр хийсэн хэвлэлийн хурлаар “С” зөвшөөрлийн бичиг олгох, ашиглах журамд орж буй өөрчлөлт болон авто зам, тээврийн салбарын цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой мэдээлэл өглөө. Хурлыг Автотээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Э.Мөнхнасан тэргүүлэн, салбарын холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

Хурлын эхэнд авто замын эвдрэл, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах шаардлага, говийн бүсийн замын их болон ээлжит засварын талаар танилцуулав. Зам, тээврийн сайдын өгсөн чиглэлийн дагуу олон улс болон улсын чанартай авто замаар зорчиж буй тээврийн хэрэгслийн даац хэтрүүлэлтийг зогсоох хяналт шалгалт эхлэх тухай зарлалаа.

Э.Мөнхнасан даргын хэлснээр, сүүлийн жилүүдэд уул уурхайн болон шатахуун тээвэрлэж буй зарим тээврийн хэрэгсэл техникийн зөвшөөрөгдөх даацын дээд хэмжээг давуулан тээвэр хийснээс нийтийн хэрэгцээний зам хэт их эвдэрч, засвар үйлчилгээний зардал өсөж байгаа аж. Жишээлбэл, цементийн тээвэрт ашиглагдаж буй зарим тээврийн хэрэгсэл нэг удаад 140 тонн ачаа ачиж, техникийн стандарт зөрчсөн тохиолдол бүртгэгджээ.

Иймээс MNS4598:2025 стандартын дагуу тээврийн хэрэгслийн даац, техникийн нөхцөлд хяналт тавьж, зөрчил илэрсэн тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцохыг хориглох, түр саатуулах арга хэмжээ авахаар болжээ. Энэ хүрээнд говийн бүсийн чиглэлд хийгдэж буй уул уурхайн тээврийг түр хугацаанд бүрэн зогсоож, хяналт шалгалтыг ирэх долоо хоногийн даваа гарагаас эхлүүлнэ.

Түүнчлэн 2025 онд улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих хөрөнгө оруулалтын хүрээнд говийн бүсийн улсын чанартай хоёр чиглэлд авто замын их засвар хийхээр төлөвлөсөн бөгөөд одоогоор эхлээд байна.

Цаашид авто замын хяналтыг сайжруулах зорилгоор дараах арга хэмжээг авна:

  • Улсын чанартай авто замуудад 32 төлбөр авах цэг ажиллаж байгаа бөгөөд тэдгээрийн 8 нь цахимжсан, үлдсэн хэсгийг 2025 онд багтаан бүрэн цахимжуулна.

  • Тээврийн цагдаагийн албаны ашигладаг 40 хяналтын камерын системийг авто замын хяналтын системтэй нэгтгэж, цэгүүдийг 60 хүртэл нэмэгдүүлнэ.

  • Олон улс болон улсын чанартай замд нийт 100 орчим хяналтын камер суурилуулж, даац хэтрүүлэлтийг газар дээр нь илрүүлэн зөрчлийг арилгуулах үйл ажиллагаа явуулна.

Эдгээр арга хэмжээ нь авто замын ачааллыг зохицуулж, эвдрэл гэмтлийг бууруулах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, мөн тээврийн салбарын хариуцлагын тогтолцоог сайжруулах зорилготой юм.

Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top