x

Ерөнхий сайд байхгүйг шүүмжилж, боловсролын салбарын бодит асуудлыг УИХ дээр хөндлөө

Улсын Их Хурлын ээлжит чуулганы хуралдаан үргэлжилж байгаа энэ өдөр Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл цагт Шадар сайд С.Амарсайхан “Боловсролын санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хүүхэд бүрд тэгш боломж бүрдүүлэх” талаар Ерөнхий сайдыг орлон мэдээлэл хийлээ.

Харин УИХ-ын гишүүн Г.Ганбаатар уг асуудлыг Ерөнхий сайдын түвшинд ярилцах учиртай байсан ч тэр байхгүй байгааг шүүмжлэн, боловсролын салбарын хүнд нөхцөл байдлыг бодитоор тайлбарлав. Тэрээр, “Эрүүл мэнд, боловсрол гэх суурь салбарын тухай ярьж байхад Ерөнхий сайд танхимд орж ирэх ёстой. Огцрох эсэх нь хамаагүй, тэр хүн энэ индэр дээрээс байр сууриа илэрхийлэх ёстой. Хөдөө орон нутагт багшийн хомсдол нүүрлэсэн. Зарим сургуулийн англи хэлний багш нь математик зааж байна. Тухайлбал, Өмнөговь аймаг 1.7 их наядын төсөвтэй атлаа Цогтцэций суманд нэг сургууль нурсан, шинэ сургууль зургаан жил хүлээгдэж, 3000 хүүхэд подваль, жижиг ангиудад 3 ээлжээр хичээллэж байна. Энэ асуудалд бодит хариулт өгөх хэрэгтэй” хэмээв.

Боловсрол, шинжлэх ухааны сайд П.Наранбаяр түүний шүүмжлэлийг хүлээн зөвшөөрч, өнөөгийн нөхцөл байдал ноцтой түвшинд хүрснийг хүлээн зөвшөөрлөө. Тэрээр “Улсын хэмжээнд нийт сурагчдын 88 хувь нь хоёр болон түүнээс дээш ээлжээр хичээллэж байна. Өнгөрсөн оны үнэлгээгээр 4500 орчим багш дутуу байгаа нь боловсролын чанар, хүртээмжид сөргөөр нөлөөлж байгаа. Цаашид шинэ сургууль, цэцэрлэг барих төлөвлөгөөний дагуу 20 мянган багшийн хэрэгцээ нэмэгдэнэ” хэмээн онцолсон юм.

Сайд П.Наранбаярын танилцуулснаар:

  • 108 сургууль, 95 цэцэрлэгийг 2028 он хүртэл барихаар төлөвлөсөн;

  • Хуучирсан барилгатай 79 сургуулийг шинэчлэхээр ажиллаж байгаа;

  • Орон нутгийн багшид 40 хувийн нэмэгдэл олгож байгаа нь үр дүн өгч байгаа ч орон сууцны дэмжлэг шаардлагатай;

  • Боловсролын салбарын хөрөнгө оруулалтад нийт 3.9 их наяд төгрөг хэрэгтэй бөгөөд 2026 онд 1.7 их наядыг шийдвэрлэхээр төлөвлөжээ;

  • Үүнээс 1 их наядыг улсын төсвөөс, 460 тэрбумыг нийслэл болон орон нутгийн төсвөөс, 160 тэрбумыг гадаадын зээл, тусламжаар шийдэхээр байна;

  • 2030 он гэхэд 80 мянган хүүхдийн тоо нэмэгдэх учраас урьдчилан төлөвлөх шаардлагатай;

  • Багшийн цалинг нэмэх талаар Үйлдвэрчний эвлэлтэй хэлэлцэж эхэлсэн.

2026 оныг “Боловсролын жил” болгон зарласныг сайд онцолж, боловсролын салбарын суурь шинэчлэл, хөрөнгө оруулалтыг бодит үр дүнд хүргэхэд анхаарч ажиллаж байгаагаа илэрхийлэв.

Эх сурвалж: Улсын Их Хурлын чуулганы хуралдааны тэмдэглэл

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top