x

Төрийн ордонд Хүүхдийн өрөө нээгдэж, ажиллах эцэг эхчүүдэд ээлтэй орчин бүрдлээ

Улсын Их Хурлын Тамгын газраас санаачлан Төрийн ордны баруун жигүүрт Хүүхдийн өрөө тохижуулан бэлтгэж, 2025 оны тавдугаар сарын 31-нд анхны зочдоо хүлээн авлаа. Энэхүү өрөө нь бага насны хүүхэдтэй төрийн албан хаагч эцэг, эхчүүдэд зориулсан бөгөөд ажил үүргээ гүйцэтгэх хугацаандаа хүүхдээ түр байрлуулах нөхцөл бололцоог бүрдүүлж өгч буйгаараа онцлог юм.

Нээлтийн үеэр Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж үг хэлэхдээ, Төрийн ордон болон Сүхбаатарын талбай нь тусгай хамгаалалттай бүс тул ийм өрөө нээхэд холбогдох дүрэм, журмыг өөрчлөх шаардлага гарсан тухай дурдаж, олон талын зохицуулалтыг хийсний дараа, Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан энэхүү өрөөг нээж байгаадаа баяртай байгаагаа илэрхийллээ.

Тэрээр “Эцэг, эхчүүд хүүхдээ Хүүхдийн өрөөнд үлдээгээд, камерын хяналтын дор санаа амар ажлаа хийх боломж бүрдэж байгаа нь тэдний ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, улмаар байгууллагын гүйцэтгэл, үр дүнг сайжруулах чухал алхам юм” хэмээн онцлов.

УИХ-ын Тамгын газар 2024–2028 оны стратеги төлөвлөгөөндөө “Хүн төвтэй, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл санаа”-г хэрэгжүүлэхийг зорилгоо болгосон бөгөөд энэ хүрээнд төрийн албан хаагчдад илүү ээлтэй орчин бүрдүүлэх ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэхүү хүүхдийн өрөө юм.

Хүүхдийн аюулгүй байдал, тав тухыг бүрэн хангасан, тоглох, амрах, ном унших зэрэг олон үйл ажиллагаанд тохиромжтой уг өрөө нь төрийн байгууллагад ажиллагсдад томоохон дэмжлэг болж байгааг нээлтэд оролцогчид онцолж байлаа.

Эх сурвалж: parliament.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top