x

Япон улс ажилтнуудыг наранд цохиулах эрсдлээс хамгаалахыг компаниудаас шаардаж эхэллээ

Японд зуны улиралд хэт халалт аюултай хэмжээнд хүрэх нь улам бүр түгээмэл болж, ажилчдын эрүүл мэндийг хамгаалах асуудал нийгмийн анхаарлын төвд орж байна. Үүнтэй холбогдуулан Японы Засгийн газар ням гарагаас эхлэн компаниудад ажилтнуудаа хэт халуунаас сэргийлэх, онцгой нөхцөлд тусламж үзүүлэх бэлтгэлтэй байхыг шаарджээ.

Тухайлбал, барилгын салбарын ажилтнууд халуунд цохиулах эрсдэл өндөртэй тул тэдэнд зориулан агааржуулагч байрлуулах, мөстэй ус хүрэлцээтэй байлгах, ажилчид яаралтай үед хэнтэй холбоо барих талаар урьдчилсан мэдлэгтэй байх, компанийн дотоод журмыг боловсронгуй болгох шаардлагатай болжээ.

2024 онд Японд 1257 хүн ажлын байран дээрээ наранд цохиулж, 31 нь амь насаа алдаж, энэхүү тоо түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болж бүртгэгдсэн байна. Энэ нөхцөл байдалд хариу үйлдэл үзүүлэхийн тулд Токио хотын нэгэн мэдээллийн технологийн компани ажилчдын биеийн байдлыг хянах шинэ систем боловсруулжээ. Тус систем нь ажилтнуудын биеийн жинг өдөрт хэд хэдэн удаа хэмжих бөгөөд мөн асуулгад үндэслэн эрсдэлийн түвшинг үнэлдэг байна.

Японы Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, хэрэв хүний биеийн жингийн 1.5 хувиас илүү хэмжээний ус хөлсөөр алдагдвал наранд цохиулах өндөр эрсдэлтэйд тооцогддог. Энэ шалтгаанаар мэргэжилтнүүд наранд цохиулах эрсдлээс сэргийлэх арга хэмжээг зөвхөн томоохон байгууллагууд бус, жижиг дунд бизнес эрхлэгчдийн хүрээнд ч өргөн хүрээтэй хэрэгжүүлэх шаардлагатайг онцолжээ.

Тоёо их сургуулийн дэд профессор Китаока Дайсүкэгийн үзэж буйгаар Засгийн газар жижиг компаниудыг тоног төхөөрөмжийн зардалд нь зориулан татаас болон бусад хэлбэрээр дэмжих нь маш чухал. Тэрбээр, энэ нь ажил олгогчдод халуунтай тэмцэхэд илүү үр дүнтэй, бодит шийдэл санал болгоход тусална хэмээн онцолсон байна.

Эх сурвалж: NHK

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top