x

Билл Гейтс хөрөнгийнхөө 99 хувийг Африкийн эрүүл мэнд, боловсролд зориулна

Америкийн “Майкрософт” компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс ирэх хорин жилийн хугацаанд өөрийн хөрөнгийн дийлэнх хэсгийг Африкийн эрүүл мэнд, боловсролын салбарт зарцуулахаа Этиопын нийслэл Аддис-Абебад илэрхийлжээ. Тэрбээр хүний нөөц бололцоог нээж хөгжүүлснээр тивийн улс орнууд жинхэнэ хөгжилд хүрнэ гэдэгт итгэлтэй байна хэмээн мэдэгдсэн юм. Мөн Африк тивд эрүүл мэндийн салбарыг дэмжихийн тулд хиймэл оюуны хөгжлийг хэрхэн ашиглах талаар залуу шинийг санаачлагчдад хандан уриалжээ.

Түүний байгуулсан Гейтсийн сан 2045 он гэхэд үйл ажиллагаагаа зогсоохоор төлөвлөж байгаа бөгөөд энэ хугацаанд 200 тэрбум ам.долларт хүрэх хөрөнгийнхөө 99 хувийг хандивлана гэдгээ Билл Гейтс өнгөрсөн сард мэдэгдсэн. Тэрбээр “Миний хөрөнгө та бүхний тулгамдаж буй асуудлуудыг шийдэхэд зориулагдана” хэмээн Африкийн Холбооны төв байранд хэлсэн үгэндээ онцолсон байна.

Сүүлийн жилүүдэд АНУ-ын засгийн газар “Америк нэгдүгээрт” бодлогын хүрээнд Африкт үзүүлж байсан ХДХВ/ДОХ-тай тэмцэх тусламжийн хөтөлбөрөө зогсоосон нь энэ тивийн ирээдүйг эмзэг болгож байгааг Гейтс хөндсөн. Харин түүний удирдаж буй сангийн хувьд анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулах, эх хүүхдийн эндэгдлийг бууруулах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, олон сая хүнийг ядуурлаас гаргах зэрэг гурван гол чиглэлд анхаарч ажиллах юм байна.

Гейтс хөрөнгийнхөө 99 хувийг хандивласны дараа ч дэлхийн тав дахь баян хүн хэвээр байх төлөвтэй байгаа талаар Bloomberg мэдээлжээ. Тэрбээр “Майкрософт”-ыг Пол Аллентай хамтран 1975 онд үүсгэн байгуулж, технологийн салбарт тэргүүлэгчдийн нэг болгож чадсан билээ. Харин 2000 онд гүйцэтгэх захирлын, 2014 онд ТУЗ-ийн албан тушаалаасаа тус тус татгалзан, буяны үйлст анхаарлаа төвлөрүүлж эхэлсэн юм.

Эх сурвалж: BBC

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top