x

Их Британи НАТО-гийн хамгийн дэвшилтэт гишүүн болох зорилт тавив

Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер өчигдөр улсынхаа батлан хамгаалахын стратегийг шинэ түвшинд гаргах, улмаар НАТО-гийн хамгийн дэвшилтэт гишүүн орон болгох зорилтоо олон нийтэд танилцууллаа. Шотланд дахь тэнгисийн цэргийн усан онгоцны үйлдвэрт хэлсэн үгэндээ тэрбээр цөмийн шумбагч онгоцууд шинээр бүтээж, Европт дайн тохиолдсон нөхцөлд бүрэн бэлтгэлтэй байхаар зэвсэгт хүчнээ чадавхжуулна гэдгээ мэдэгдэв. Энэ нь Москва болон Вашингтонд илгээж буй хүчтэй дохио болохыг ажиглагчид онцолж байна.

Батлан хамгаалахын шинэ стратеги нь 130 хуудас бүхий албан ёсны баримт бичигт тусгагдсан бөгөөд 2027 он гэхэд салбарын санхүүжилтийг дотоодын нийт бүтээгдэхүүний 2.5 хувь, 2030 он гэхэд 3 хувьд хүргэх зорилт тавьжээ. Энэ бол ЗХУ задраснаас хойших хугацаанд Их Британиас гаргаж буй хамгийн өргөн хүрээтэй, системчилсэн стратеги хэмээн үнэлэгдэж байгаа бөгөөд кибер орон зай дахь эрсдэл, цөмийн хүчин чадлыг бэхжүүлэх, батлан хамгаалах үйлдвэрлэлийн суурийг өргөтгөх зэрэг олон зорилтыг хамарсан байна.

Онцлох заалтуудаас дурдвал:

  • Австрали, АНУ-тай хамтарсан АУКУС түншлэлийн хүрээнд 12 шинэ цөмийн шумбагч онгоц үйлдвэрлэнэ.

  • Цөмийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд 15 тэрбум фунт стерлинг зарцуулахаар тусгасан.

  • Ердийн зэвсэглэлийг 7000 ширхэг холын тусгалт зэвсгээр өргөтгөх.

  • Цэргийн 6 шинэ үйлдвэр барихад 1.5 тэрбум фунт стерлингийн төсөв хуваарилна.

  • Оросын талаас ирж буй кибер халдлагад хариу өгөх шинэ кибер командлал байгуулна.

Гэхдээ энэхүү баримт бичигт Их Британийн цэргийн бие бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэх талаар тусгаагүй байна. Европын орнуудын батлан хамгаалахын зардлыг нэмэгдүүлэх асуудал нь АНУ-ын зүгээс удаа дараа тавигдаж ирсэн ч ихэнх орнууд ДНБ-ий 2 хувийн босгыг хангалттай хэмжээнд биелүүлж чаддаггүй хэвээр байна. Үүнтэй холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп НАТО-гийн гишүүдийг “аюулгүй байдалдаа хангалттай анхаарахгүй байна” хэмээн шүүмжилж, АНУ эвслээс гарч магадгүй гэсэн мэдэгдэл ч хийж байсан.

Ажиглагчдын үзэж байгаагаар энэхүү шинэ стратеги баримт бичиг нь Их Британи улс Украины дайн эхэлснээс хойш батлан хамгаалахын зардлаа эргэн харж, аюулгүй байдлын орчноо шинээр үнэлж эхэлсний тод илрэл юм.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top