x

Ардчиллыг сэргээх амлалттай Ли Жэ Мён Солонгосын ерөнхийлөгчөөр сонгогдов

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд сөрөг хүчний Ардчилсан намын нэр дэвшигч Ли Жэ Мён ялалт байгуулж, тус улсын улс төрд эргэн ирлээ. Түүний ялалт нь ердөө зургаан сарын өмнө ерөнхийлөгч асан Юн Сог Ёлын цэргийн хууль тогтоох оролдлогоос үүдсэн улс төрийн хямралын үр дүнд ирсэн бөгөөд энэ бүхэн Юныг огцруулах, түүнд эрүүгийн хэрэг үүсгэх хүртэл хүргэсэн юм.

Ли Жэ Мёныг хамгийн хүчтэй өрсөлдөгчөөр тус улсын эрх баригч Ард түмний хүч намын нэр дэвшигч, Юны засгийн газрын сайд асан Ким Мүн Су тодорсон ч тэр ялагдлаа хүлээн зөвшөөрч, Лигийн ялалтыг хүлээн зөвшөөрсөн юм. Үндэсний телевизүүд саналын 60 хувийг тоолсны дараа Лигийн ялалт тодорхой болсныг мэдээлжээ.

Тэрбээр ялалтын дараах үгэндээ "ардчиллыг сэргээх" нь түүний нэн тэргүүний зорилт болохыг онцолж, улс төрийн хуваагдлыг эдгээхээ амласан ч түүний хувьд энэхүү үүрэг хүндээр оногдож байна. Өмнөх ерөнхийлөгч Юн Сог Ёлын шийдвэрүүд улс орныг туйлын хоёр туйлд хуваасан бөгөөд одоо энэ эмзэг орчныг нэгдэлд хүргэх нь Лигийн гол сорилт юм.

Мөн гадаад харилцааны хувьд түүнд шинэ даваа тулгарч байна. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай худалдааны маргааныг зөөллөх, тарифын дарамтыг бууруулах хэлэлцээр хийх зайлшгүй шаардлага үүсээд байна. Учир нь АНУ бол Өмнөд Солонгосын гол худалдааны түнш бөгөөд аюулгүй байдлын холбоотон юм.

Ли Жэ Мён өмнө нь улс төрийн дуулиан шуугианд нэр холбогдож, 2022 оны сонгуульд ялагдсан ч дахин сэргэж чадсан туршлагатай улс төрч. Энэ удаа тэрээр илүү төвийг сахисан, нийгмийн зөвшилцөлд суурилсан бодлогыг баримтлахыг зорьсон. Гэвч түүний ялалт бүрэн баталгаатай биш. Тэр сонгуулийн хууль зөрчсөн хэргээр Дээд шүүхийн шүүн таслах ажиллагаанд ороод байсан бөгөөд сонгуулийн дараа хэрхэх нь тодорхойгүй хэвээр байна.

Нөгөөтэйгүүр, өмнөх засгийн газрын гол тулгуур байсан Ард түмний хүч намын дотоод хямрал үргэлжилж, хоёр удаа үүрэг гүйцэтгэгч ерөнхийлөгч огцорсон, нэг нь дахин томилогдсон зэрэг нөхцөл байдал улс төрийн тогтворгүй байдлыг улам гааруулсан. Энэ нь ч Лигийн ялалтад түлхэц болсон гэж ажиглагчид үзэж байна.

Сонгуулийн ирц 79.4 хувьтай гарсан нь 1997 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд залуу эрэгтэй сонгогчид, тэтгэвэрийн насныхан хамгийн идэвхтэй оролцсон байна. Тэдний дунд Юн Сог Ёлын дэглэмийг хамгаалах хандлага хүчтэй хэвээр байгаа нь шинэ ерөнхийлөгчийн хувьд анхаарал татсан асуудал болох юм.

Мөн энэ сонгуулиар 7.7 хувийн санал авсан шинэчлэлийн намын нэр дэвшигч Ли Жүн Сог анхаарлын төвд орж ирж байгаа нь ирээдүйн улс төрийн хүчний дахин хуваарилалт хэрхэн өрнөхийг харуулах төлөвтэй байна.

Ли Жэ Мён ерөнхийлөгчийн тангараг өргөхөд өмнө нь танилцсан улс төрчдийн хатуухан шүүмжлэл, ял шийтгэлтэй холбоотой асуудлууд дагалдах ч тэрээр “ард түмний итгэлийг зүтгэлээр хариулна” хэмээн амлалаа.

Эх сурвалж: BBC News

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top