x

Трамп ган, хөнгөн цагааны импортын татварыг хоёр дахин нэмэгдүүлэв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ган болон хөнгөн цагааны импортын татварыг 25 хувиас 50 хувь болгон хоёр дахин өсгөх захирамжид гарын үсэг зурлаа. Лхагва гарагаас хэрэгжиж эхлэх уг шийдвэр нь Америкийн гангийн салбарын тогтвортой байдлыг хамгаалахаар чиглэж буйг Трамп онцолсон ч олон улсын зүгээс хүчтэй шүүмжлэл дагуулж байна.

Тус татварын нэмэгдэл нь 2025 оны гуравдугаар сараас хойш хоёр дахь удаагаа өсөж байгаа бөгөөд энэ нь автомашин, лаазалсан хүнс зэрэг метал ихээр ашиглагддаг салбарт шууд нөлөөлнө. Шүүмжлэгчид үүнийг гадаадын үйлдвэрлэгчдэд дарамт болж, худалдааны түншүүдийн эсэргүүцлийг өдөөж, эцэстээ Америкийн хэрэглэгчдийн худалдан авах чадварт сөргөөр нөлөөлнө гэж үзэж байна.

Гэсэн хэдий ч Трамп Их Британитай хийж буй худалдааны хэлэлцээний хүрээнд тус улсаас оруулж ирэх металлуудад өмнөх 25 хувийн татварыг хэвээр үлдээжээ. АНУ нь дэлхийд ган импортлогч орнуудын тоонд Европын холбооны дараа хоёрт жагсдаг бөгөөд гол нийлүүлэгч орнуудад Канад, Бразил, Мексик, Өмнөд Солонгос багтдаг.

Трамп 2017–2021 оны анхны бүрэн эрхийн хугацаанд үндэсний аюулгүй байдлыг хангах нэрийн дор ганд 25, хөнгөн цагаанд 10 хувийн татвар оноож байсан. Гэвч дараа нь АНУ холбоотнуудтай байгуулсан гэрээ болон зарим бизнесийн хүсэлтийн дагуу тодорхой бараа бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлсөн. Харин энэ оны гуравдугаар сард эдгээр хөнгөлөлтийг хүчингүй болгож, хамгаалалтын бодлогыг дахин чангатгасан юм.

Баасан гарагт АНУ-ын гангийн үйлдвэрт болсон уулзалтын үеэр Трамп мэдэгдэхдээ, “Америкийн бизнес эрхлэгчид гадаадын биш, зөвхөн дотоодын ханган нийлүүлэгчдээс авах нөхцөлийг бий болгохын тулд татварыг илүү өндөр болгохыг зорьж байна” хэмээн мэдэгдсэн нь тус бодлого ирэх сонгуулийн өмнөх популист алхмын нэг байж магадгүй хэмээн дүгнэхэд хүргэж байна.

Эх сурвалж: BBC News, Reuters, Bloomberg

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top